Худалдан авч болохгүй хүнс
2016-01-21

 

Зоосоороо зовлон худалдан авах хэрэггүй гэсэн үгийг хаа нэгтэйгээс сонссон биз дээ. Амаар дамжин бүхий л биед маань шингэж, шим тэжээл болох ёстой хүнсний бүтээгдэхүүн өвчин, зовлон болох ёсгүй. Тиймээс мөнгөөрөө өвчин, түүнийг үүсгэгч худалдан авахгүй байхын тулд хүнс цуглуулахдаа үүнийг анхаараарай. 

 

-Хугацаа нь хэтэрсэн бүтээгдэхүүнд мөнгө зарлагадах хэрэггүй. Хор л гэсэн үг.

 

-Сав, баглаа, боодол нь гэмтэж, урагдсан хүнсээс татгалз.

 

-Сав нь зэвэрч, хонхойсон, цохигдсон, хий дүүрч таг нь төвийсөн лаазалсан бүтээгдэхүүн ёстой хэрэггүй шүү.

 

-Хальс нь нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, гадна тал нь бохирдсон өндгийг харах ч шаардлагагүй.

 

-Булингар, тунадас тогтсон, хөгц үүссэн шилэн савтай бүтээгдэхүүнээс хол бай.

 

-Хөргүүргүй, ил задгай зарж байгаа мах, махан бүтээгдэхүүн, зууш зэрэг амархан мууддаг бүтээгдэхүүн ходоодонд чинь гэмтэй.

 

-Хөлдөөсөн байх ёстой бүтээгдэхүүн гэссэн байвал худалдан авах хэрэггүй.

 

Shuud.mn
Сонин хачин