Хөлдөөсөн үнэг, чоно хадгалж байжээ
2016-01-21

Цагдаагийн байгууллагад "Эмээлт овоо түүхий эд авах цэгийн хашаан дотор хөлдөөсөн чоно байна" гэсэн мэдээлэл иржээ.

 

Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт байрлах “Эмээлт овоо” түүхий эд авах цэгт шалгалт хийсэн байна.

 

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд оршин суух Б /эрэгтэй, 44 настай/-ын “Nissan Х-Trail” автомашинд хөлдөөсөн таван ширхэг чоно, долоон үнэг, дөрвөн ширхэг хярс хадгалж байсныг илрүүлжээ. Эдгээрийг эд мөрийн баримтаар түр хурааж, уг үйлдлийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн аж.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
amitnii ami taslana gdg yavch oligtoi um bish,iim olnoor ni hyadah uneheer nugel bolno.
2016-01-21
zochin:
erhem gishuud uruunduu 500,000,000-aar ni nuugaad baihad 5-n chono gej delhiigeer neg zarlah yum daa
2016-01-21
Зочин:
Цагдаад өөрөө илрүүлж олдог юм байдаг юм уу. Иргэд мэдээлээд дараа нь цагдаа замхруулаад ...
2016-01-21