Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав
2016-01-21

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдлаа. “Өнөөдрийн хуралдаанаар ганцхан асуудал хэлэлцэнэ.  Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Үүний дараагаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаана хэмээн УИХ-ын дарга танилцууллаа.  Эхлээд баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонссон юм.

 

Дараагаар нь  Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс чөлөөллөө. Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүнээр  Г.Батхүүг томилсон юм. Ийнхүү тогтоолын төсөл батлагдсаны дараа чуулган завсарлалаа. Одоо Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг хэлэлцэх юм. Үүний дараа   чуулган нэгдсэн хуралдаан хуралдана.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ардчилсан нам Сайхангөлөгийг авч үлдэхийн тулд саналын кноп дээрээ хүртэл ажиллахнээ. Өвөрхангайгаас Иргэдийн саналаар биш шүүхийн тогтоолоор орж ирсэн гөлөг төр үймүүлж ханаагүй л юм байх даа.
2016-01-21
Ghnd:
Hiih yumgui humuus
2016-01-21