Д.Энхбат: Талийгаачийн хэрэгт цагдаа нар хайнга хандсан
2016-01-21

“Эрс шинэчлэл” хөдөлгөөний гишүүд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосонбумбын нуруунд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч Хятад компаниудын талаар мэдээллэв. Энэ үеэр тус хөдөлгөөний тэргүүн Д.Энхбатаас дараах тодруулгыг авлаа.

 

-Тост, Тосонбумбын нуруунд тусгай зөвшөөрөл эзэмшдэг хятадын 6 компани байна гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

 

-Тост, Тосонбумбын нуруунд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, хятад эзэнтэй 6 компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн дөрвийг нь буюу “Фокс майнинг” ХХК, “Намуун тод” ХХК, “Мөнхийн номхон далай” ХХК-ийг Тан И Хан гэх хятад хүн эзэмшдэг. Мөн “Элбэг орд” ХХК-ийн эзэн Ли Чин Нинг, “Эн Си Ар Ай” ХХК-ийн захирал мөн л Ван Чан гэх хятад хүн.

 

-Уг нуруунд хайгуулын 10 гаруй тусгай зөвшөөрөл бий гээд байгаа. Та яагаад заавал Хятадын компанийг онцлов?

 

-УИХ-ын гишүүн Чойжилсүрэнг ирвэс хамгаалагч залуугийн харамсалтай хэрэгт холбоотой гэсэн байсан. Чойжилсүрэн уг нуруунд лиценз эзэмшдэг ч ирвэс идээшдэг талбайгаас хол  юм билээ. Харин эдгээр компани ирвэстэй хамгийн ойр талбайд ашигт малтмалын хайгуул хийдэг.

 

-Ирвэс хамгаалагчийн хэргийг илрүүлэхэд хувь нэмэр оруулах гэж мэдээлэл хийв үү, эсвэл хэн нэг улстөрчийг буруугүй гэдгийг нь батлах гэсэн хэрэг үү?

 

-Хамгийн гол нь биологич залуугийн зорьж тэмцэж явсан үйл хэргийг нь үргэлжлүүлж монголчууд маань гэгээн дурсгалыг нь хүндэтгэх, мөнхжүүлэх ёстой гэж бид үзэж байна. Тост, Тосонбумбын нуруунд байгаа эко системийг хамгаалахад төрийн бодитой ажил хийгдээсэй гэж хүсэх юм. Цагдаа нар анхнаасаа энэ залуугийн гаргаж байсан гомдолд хайнга хандаж ирсэн. Магадгүй тодорхой зорилготой. Ямар нэгэн шалтгаантай л байх. Бид үүнийг нь мэдэхгүй. Талийгаач хоёр удаагийн халдлагад өртөөд гомдол гаргаад байхад  хайнга хандсан. Тэгсэн хэр нь амиа хорлосон мэт юм ярьж тэр хүнийг гүтгэх, нэр төрд нь халдах үйлдэл гаргаж байгаад бид маш их харамсаж байна.

 

-Таны ярианаас Чойжилсүрэн буруугүй шүү гэсэн мессежийг олон нийтэд хүргэх гэж зориуд хэвлэлийн хурал зарласан шиг харагдаж байна.

 

-Тэгэхээр сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор нэг нэгнийхээ нэр хүндийг унагах хэрэг байхгүй болов уу. Өөр газраас шидсэн чулуу ч байж болох. Нөгөөтэйгүүр ирвэс судлаач залуугийн амь насаа алдсан явдалд харамсаж байна. Шууд хэлэхэд, цагдаагийн байгууллагаас гаргасан тайлбартай санал нийлэхгүй байгаа.

 

-Талийгаачийн хэрэгт цагдаа буруутай гэх гээд байна уу?

 

-Бид цагдаа биш болохоор хэлж мэдэхгүй юм. Гэхдээ энэ ажил зөвхөн цагдаагийн ажил биш. Үүнд тагнуулын байгууллага оролцох хэрэгтэй. Уул уурхайн байгууллагын ямар эрх ашиг хөндөгдсөн зэрэг бүх үйл ажиллагааг нь нарийн судлах хэрэгтэй.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Unshigch:
Mongolin tsagdaagiin baiguullaga buuni Nohoinuud...muusain buunii Nohoinuud...gehdee taliigaachiin helsen shig ireeduid yum uur bolnoo za yu muusain nohoinuud min !!!!!!!!
2016-01-21
Bbbb:
Sumiin tsagdaa chenge esvel ih gariin maliin hulgaich nariin karmand b.dag tegeheer uul uurhain companiin zahirluudiin karmand tom darga nartaigaa elbeg bagtaad deer ni uls torchid.holsnii deeremchid bagtana bid iim l niigemd amidarch b.gaa nogoo ardchilsan niigem chini ene dee irged mini
2016-01-21
Zochin:
Zahilagatai um bna ene?!??!
2016-01-21
hujaa:
bi shaa golog mini songuuli duhuud hudlaa shaagaad
2016-01-21
Зочин:
Наадах чинь иймэрхүү л юм хийж явдаг заргач нөхөр
2016-01-21
Зочин:
Цагдаа гомдол гаргаагүй гэж авч байна лээ. Ирвэс хамгаалахын Захирал нь гомдол гаргасан байхад тоогоогүй гэсэн. Цагдаад их учир банйа гэдгийг олон түмэн бид анхаарч л банйа
2016-01-21
Зочин:
Наадах чинь иймэрхүү л юм хийж явдаг заргач нөхөр