УИХ-ын дарга хууль зөрчсөн
2016-01-21

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн Г.Батхүүг томилох тогтоолыг  баталсан. Үүнтэй холбогдуулан  УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны ирц Н.Батцэрэг гишүүн байхгүйгээс бүрдэхгүй байсан.  Гэтэл УИХ-ын дарга чуулган хуралдуулж байнгын хорооны гишүүнээс чөлөөлөх, томилох тогтоолын төслийг хууль зөрчин хүч түрж баталлаа. УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг гадаадад томилолттой яваа. Гадаадад томилолттой хүн бичгээр саналаа гаргах боломжгүй. Тийм бичиг өгөөгүйг намынх нь гишүүд ярьж байна. Түүний эзгүйд байнгын хорооны гишүүнээс чөлөөлж өөр байнгын хороонд харьяалуулсан нь УИХ-ын гишүүний бүрэн эрх, чуулганы хуралдааны дэгийн хуулийг ноцтой зөрчиж байна. Дэгийн хуульд зааснаар УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэж буй аливаа асуудлаас завсарлага авах эрхтэй. Манай намын бүлгээс энэ асуудлаар завсарлага авах горимын санал гаргасан боловч хүлээж авсангүй. УИХ-ын дарга дэгийн хуулийг ноцтой зөрчлөө. Дэгийн хууль хэрэгжихээ больсны жишээ энэ боллоо хэмээн мэдээлэв. УИХ-ын гишүүн  Н.Номтойбаяр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-УИХ-ын сонгуулийн тов, мандатын тоог хуваарилах асуудалд  МАН-ын бүлэг  ямар байр суурьтай байгаа вэ?

 

-УИХ-ын сонгуулийн тов, тойргын дугаар, мандатын тоог батлах тогтоолын төслийг хэлэлцэнэ. Орон нутгийн найман мандатыг хасч нийслэлд нэмэх асуудал яригдаж байгаа. Бүлэг энэ асуудлаар хуралдаж шийдвэрээ гаргасан ч зарчмын оновчтой санал гаргасан. Улаанбаатар хот 1.4 сая иргэнтэй байхад 14 суудалтай байна гэдэг чамлалттай гэж үзсэн. Иймээс намууд УИХ-ын тухай хуулийн дагуу намаасаа чиг үүргээ тодорхой болгоод жагсаалтын 28 нийслэлээ хариуцах, 14 гишүүн нийслэлийн тойргоос гээд 42 гишүүн буюу 76 гишүүний 53 хувь нь нийслэлээ хариуцах бүрэн боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл орон нутгийн гишүүний мандатыг хэвээр хадгалаад энэ асуудлыг шийдэх бүрэн боломжтой гэж үзсэн.

 

-Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг МАН-ын бүлэг дэмжих үү?

 

-Ирэх даваа гаригийн бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Жил гаруйн хугацаанд ажилласан Ч.Сайханбилэгийн ажилд үнэлэлт дүгнэлт хийх болов уу.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ бэлтрэг Энхболд мөнч дураараа аашилж монгол төр хуулийг уландаа гишгэж байнадаа. Хэзээ нэг цагт нүгэлээ үүрнэ дээ
2016-01-22
Зочин:
Хүчингийн хэрэг хийсэн, улаан махны хэрэгтэн УИХ -ын гишүүн байж болох уу? Энийг хүчин хийсэнийг олон хүн гэрчилнэ дээ. Дорнодчууд бид ийм хүнэнр өөрсдийгөө төлөалүүлж болж байна уу.
2016-01-21
Зочин:
Хамгийн муухай нь хүчингийн хэрэг хийсэн хүн шүү. Энийг гэрчлэх олон хүн байна даа
2016-01-21
Зочин:
Хүүхэн хүчиндэж, улаан махны хэрэг хийсэн нусан буу УИХ-ын гишүүн байж болох уу. Энэ новш улс удирдахад оролцоно гэж үү? Дорнодчууд биднийг арай доромжилж байна шүү. Энэний оронд арай өөр хүн сонгох болжээ.
2016-01-21
zochin:
ene nusan buu MAN ii nuur bolson gexed ene nam budaa
2016-01-21
zochin:
mangar bacaan
2016-01-21