10 сая төгрөг алдагдсан хэргийг шуурхай илрүүлжээ
2016-01-22

Их хэмжээний мөнгө алдагдсан хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүлжээ.

Налайх дүүргийн гуравдугаар хороо “Бул Бул” тоосгоны үйлдвэрийн хашаанд байрлах гэрт хулгай орсон байна” гэсэн мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад ирсэн байна.

 

Дуудлагын дагуу шалгахад Налайх дүүргийн гуравдугаар хороонд оршин суух С /42 настай, эмэгтэй/ гэрийн хаалгын цоожийг эвдэж, 10 сая төгрөг хулгайлсан байжээ.

 

Уг хэргийг Булган аймгийн Рашаанд суманд оршин суух хаягтай Т гэгч нь бусадтай бүлэглэн үйлдснийг шуурхай эрэн сурвалжлан илрүүлсэн байна. Уг хэргийг Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
tsagdaa hereg ilruulj chaddag yum uu. hun alj l chadah baih R.CHINGISIG OGTSRUUL
2016-01-22