МАН-ын сөрсөн базаа
2016-01-22

 

Засгийн газрын хувь заяа сөрөг хүчний барьцаанд байна. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Г.Уянга санаачлан, нэр бүхий 20 гишүүн гарын үсэг зурснаар өргөн барьсан. Гэвч хагас жил гаруйн өмнө Г.Уянга гишүүний цуглуулсан гарын үсэг он дамжин хүчинтэй үйлчлэх үү. Хагас жилийн дотор байтугай хагас өдрийн дотор юу ч өөрчлөгдөж болох нийгэмд бид амьдарч байна. Өнөөдөр нэгэнтээ Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө хэрэгжихээр олон улсын нэр хүнд бүхий банк санхүүгийн байгууллагаас 4.5 тэрбум ам.долларын зээл авах санамж бичигт гарын үсэг үзэглэгдэж, галт тэрэг хөдөлчихсөн хойно матрын нулимс унагав. Засгийн газрыг огцруулах үндэслэл болсон Дубайн гэрээ бол өнгөн хэлбэр. Үүний цаана намуудын дунд ирэх сонгуулийн тойрог, мандатын хуваарилалт тойрсон популизм өрнөж байна.

 

Энэ жил УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль нэгэн зэрэг явагдахаар хуульчлагдсан.  Сонгууль холимог тогтолцоогоор явагдана. УИХ-ын 76 эрхмийн 28 нь намын жагсаалтаар 48 нь тойргоос сонгогдох юм. Энэ нь өмнөх 2012 оны УИХ-ын сонгууль явагдсантай адил тогтцолцоо. Гэхдээ энэ удаад мандат хуваарилалт дээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж эрх баригчид үзжээ. Учир нь Сонгуулийн тухай хуульд УИХ, орон нутгийн сонгуулийг хүн амын тоог харгалзаж сонгуулийн мандатын тоог тогтоох тухай заасан байна.

 

Төрд 14-хөн төлөөлөлтэй 1.4 сая нийслэлчүүд бид эрх ашгийнхөө төлөө эвлэлдэн нэгдэх цаг болжээ. Нийслэлчүүд бид улсын хүн амынхаа тал хувийг эзэлдэг. Улсын нийслэлдээ төвлөрсөн бидэнд амьдралын аар саар асуудлаас эхлээд хотын хөгжил цэцэглэлт хүртэл асуудал өдөр бүр ундран гарч байдаг. Энэ бүхнийг бид хорооны Засгаас эхлээд хотын захирагч, төрийн төлөөлөлдөө л хэлж шийдвэрлүүлэхээр тэднийг сонгосон. Гэтэл төрийн төвшинд шийдвэрлэх төлөөллөө сонгоод явуулсны дараа дахин уулзах зав бидэнд ч, тэдэн ч тэр бүр таараад байхгүй, хааяахан цэнхэр дэлгэцээр л барааг нь харж байгаа нь амьдралын үнэн. Мэдээж чуулганы завсарлага, баяр наадмын үеэр тойрогтоо уулзалт хийсэн сураг сонсогдож л байдаг. Харин хэр олон сонгогчийн төлөөлөлтэйгээ уулзсан нь бүү мэд. Ихэнх сонгогч “уулзалт хийж, юм тараасан дуулдана лээ” гэж ярьдаг. Үнэндээ УИХ-ын гишүүд өөрийг нь сонгосон сонгогчдодоо хүрч ажиллаж чадахгүй байгаагийн нэг илрэл. Тиймээс л нийслэлийн мандатын тоог нэмэгдүүлэх шаардлага амьдралаас урган гарч байгаа хэрэг. 

 

Өмнө нь УИХ-ын сонгууль можаротариар явагддаг байхад тухайн үеийн нэг сая орчим нийслэлчүүдийг УИХ-ын 20 гишүүн төлөөлдөг байлаа. “Хотын-20” нэгдээд нийслэлийн тулгамдсан асуудлыг хууль тогтоох төвшинд шийдвэрлэхээр хуулийн төсөл санаачлан оруулж, хэлэлцүүлдэг байв. Тэдний санаачлан боловсруулж, батлуулан хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг нь өнөөдрийн агаарын бохирдолтой тэмцэх тухай хуулийн төсөл байсныг тодхон санаж байна. Агаарын бохирдолтой асуудал цаасан дээр хууль болон батлагдаад зогсоогүй амьдралд хэрэгжиж биелэлээ олсон. Харин энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд хотоос сонгогдсон гишүүдийн хүч дутсан уу, сэтгэл гаргасангүй юу хамтраад  нийслэлийн тоо томшгүй олон асуудлын нэгээхнийг нь ч шийдвэрлэх  асуудлыг хэлэлцсэнгүй. Харин ирэх сонгуулиар 1.4 сая нийслэлчүүдийн төрийн төлөөллийг нэмэгдүүлэх асуудлыг эрх баригч АН-аас санаачлан зүтгүүлж байгаа болохыг сөрөг хүчин МАН анх мэдэгдсэн.  Нийслэлийн сонгуулийн мандатын тоог нэмж, 21 болгох нь зүйтэй гэж иргэд ч толгой дохиж байгаа юм.

 

Харин сөрөг хүчин МАН сонгуулийн мандатын тойрог хуваарилалтыг эсэргүүцэн зөрүүлээд Засгийн газрыг огцруулах асуудлыг ийн барьцаалав. Хэдийгээр Г.Уянга гишүүн санаачлан нэр бүхий гишүүд гарын үсэг зурснаар өргөн барьсан ч үүний цаана МАН-ын нүсэр аппарат ажилдаа орсон. Бүрэн эрхийн хугацаа нь удахгүй дуусгавар болох энэ үед Засгийн газрынхаа тогтвортой байдлыг хангаж ажиллахаар эрх баригч АН төдийгүй “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд ч нэгдсэн байр суурьт хүрсэн юм билээ. Нөгөөтэйгүүр Ерөнхий сайдыг огцруулах асуудалд гарын үсэг зурсан 3 гишүүнээ саналаа татаж авахыг “Шударга ёс” эвслийн бүлгийн зүгээс шаардсан гэсэн.

 

Харин сөрөг хүчин уг асуудлыг судална, байр сууриа нэгтгэнэ хэмээн хугацаа хожиж, санаагаа хэрэгжүүлэхээр 5 хоногийн завсарлага аваад байгаа. Нийслэлийн сонгуулийн мандатын тоог нэмсэн ч орон нутгийн хөгжлийн бодлогыг орхигдуулахгүй нь лавтай. Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн үе үеийн Засаг дарга нар нийслэлийн мандатын тоог нэмэх шаардлагатай гэдэг байсан. Тиймээс ч МАН үүнийг дэмжинэ” хэмээн бардамхан хэлсэн нь намынхаа бодлогыг хэрэгжүүлэхээр туйлширч, улайрсан улстөрчийн биш хотын асуудлыг өөрийн биеэр мэдэрсэн хүний чин үг.

 

Ер нь ч тэгээд хотын асуудал дороосоо ундарч байдгийг хамгийн сайн мэдэх басхүү мэдэрсэн эрхэм бол сөрөг хүчин МАН-ын дарга, Улаанбаатар хотын экс захирагч, УИХ-ын дэд дарга М.Энхболд. Сөрөг хүчний удирдагч М.Энхболд, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хоёр хоёулаа унаган хотын буюу 40, 50 мянгатын хүүхдүүд. Тиймээс ч Э.Бат-Үүл баатар нийслэлийн сонгуулийн мандатын тоог нэмэхийг МАН дэмжинэ” гэдгийг улстөржиж биш сэтгэлийн дуудлагаар хэлсэн биз. Харамсалтай нь улс төр сэтгэл бус эрх ашиг ноёрхдог болохоор сөрөг хүчин мөн мандатын асуудлаар Засгийн барьцаалж сөрсөн базаа хийгээд байна.

 

Ирэх өдрүүдэд эрх баригч АН-ынхан сөрөг хүчин МАН-тай улс төрийн зөвшилцөл, тохироо хийх биз ээ.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Nam biznesiin baiguullaga bish biz dee?!
2016-01-25
ТЭНЭГ ЗАСГИЙН ГАЗРЫГ ЮУГИЙ НЬ ХАЙРЛАДАГ ЮМ.:
ЭНЭ САЙХАНБИЛЭГ ГЭЖ ЯМАА ШИГ БАРХИРАХААС ӨӨР ЮУЧ ХИЙХГҮЙ БАЙНА. ИЙМ АРЧААГҮЙ ЗАСГИЙН ГАЗРЫГ ЮУГЫ НЬ ХАЙРЛАДАГ ЮМ. БУШУУХАН ОГЦРУУЛ. ӨӨХ ХИЙЖ ЧАДАХ ААВЫН ХҮҮ ЗӨНДӨӨ Л БАЙНА.
2016-01-24
Зоомбии:
Сонгууль хуртэл ард тумэн тайван амьдармаар бнаа. Уянгаа.,М.энхболдооро
2016-01-24
зочинф:
Ишш яг базаа мөн үү?? МАНАН гж Таарсан 2 таар шуудайнууд байхымаа
2016-01-24
999:
mandatiig zowkhon khunii tootoi ni shuud hamaaraltai togtooj bolokhgui. Mongol uls oergon uudam nutagtai. aimag sum bag brigad bugd heregtei. tusgaar togtnol undesnii ayulgui baidald ch notstoi khokhirol amsakh bh. haana haanaa bodoltsokh heregtei
2016-01-23
Зочин:
Ардын нам худлаа хэлдэггүй , хулхидаггүй. Ямарч тохиолдолд иргэдээ луйварддаггүй. Тэдний зөв л байгаа. МАН д итгэж байна. АН худлаа ярьдаг, хулхиддаг. Тэдэнд ахин яасан ч итгэхгүй.
2016-01-23
СОНИН:
АН УТГАА АЛДАЖ БАЙНА.
2016-01-23
Ц.ТУЛГА:
СОНГУУЛИЙН ХУУЛИАР АЛСЛАГДСАН ГАЗАР НУТАГ ОРХИГДДОГ ГЭЖ ЯМАР ТЭНЭГ НЬ ЯРИАД БАЙНА.., ААН ? ОДОО ТАРХАЙ БУТАРХАЙ ОЛОН СУМ БАГАА НЭГТГЭХ ШААРДЛАГА УГААСАА АМЬДРАЛААС УРГАН ГАРЧ БАЙНА ШҮҮ ДЭЭ..,ХЯЗГААР АЛС НУТГАА СОНГУУЛИЙН ТОЙРГИЙН МАНДАТААС БОЛООД МАРТДДАГ ОРХИГДДОГ ГЭЖ БАЙХГҮЙ БАЙХАА.САНАЛЫГ НЬ МЭДЭЭЖ АВЧ Л ТААРАА ШҮҮ ДЭЭ.МАН -н ХУВЬД ГЭВЭЛ АРД ТҮМНЭЭ БОДСОН ДОО БУС МЭДЭЭЛЭЛ МУУТАЙ АЛСЛАГДСАН ИРГЭДИЙН ТАРХИЙГ УГААЖ ТӨРД ГАРАХ ГЭСЭН Л САНАА ЯВЖ БАЙГАА НЬ ТОДОРХОЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ.., ӨМНӨ МАН-н М.ЭНХБОЛД ДАРГА ХОТЫН МАНДААТЫН ТООГ НЭМЭХ ГЭЭД ГҮЙЖ Л БАЙСАН Ш ДЭЭ ЭНЭ БОЛ БАРИМТААР НОТЛОГДОХ ЗҮЙЛ ШҮҮ ДЭЭ..,
2016-01-23
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-01-23
irgen:
ха ха ХЯМАРЛЫГ СӨРСӨН БАЗАА гэж МИНИИ сүлжээний реклам байна шдээ. хуулсан байна.
2016-01-23
Sergelen:
Batuuliin heldeg zov huniihee toogoor mandat avah heregtei
2016-01-23
Зочин:
УБ нэртэй утаат хонхороос УИХ-ийн 14 гишүүн сонгогдоно гэдэг хангалттай, Хөдөө орон нутаг чинь хүнээс гадна газар нутаг гэж чухал юм байгаа шүү. МАН-ын бодлого зөв байна.
2016-01-23
selden:
bazaa gaa ch alddaa chaavaas ha ha ha
2016-01-23
Зочин:
gazariin naimaachin m.enxbold zugeer l zailaad og, tov aimagiinxan odoog xurtel xamgiin yaduu bused ordog. mongolchuudiig yaduu teneg bailgax ni xujaa xunii bodlogo baix l daa.
2016-01-23
kkk:
Muu yoriin an namd bol yostoi tui mai ! Tanij meddegeere ardiin namiinha ugch avaad surtsan eleg negt mongolchuuddaa sanalaa ugnuu.an namiin neriin dor batuul sbuud irgediig yas hayaj hoorond ni alaltsuulj mongoliig 2 dahi ukerian bolgoh gej uzsendee mun ch olon xxk iig suitgej haaj booj horlosondoo odo bid iimerhuu evgui yumnuudiig oilgoj zuv songolt hiihgui bol mongol uls evgui bdald orchihloo shde
2016-01-22
ZOCHIN:
MAN BOLON UYANGA NAR ULS ORNII HUGJILD GAI BOLOH UM DAA HUURHII
2016-01-22
Зочин:
Худлаа хуцацгаагаад л
2016-01-22
Зочин:
Худлаа хуцацгаагаад л
2016-01-22
зочин:
Суудлын төлөө төрийн ажил гацааж байгаа нөхөд байх. Түүнийг нь дэвэргээд базаа энэ тэр гээд магтаад байгаамуу хаашаа юм. Ухамсар дорой ухаан муутай хүмүүс сэтгүүлч хийдэг юмуу. кк
2016-01-22
Зочин:
tolovshoogui namuudad majoritariig tulhuu
2016-01-22
лхагва:
За яахав ээ хотоос гарах шаансгүй аргаа барсан амьтас хөөрхий хотыг удирдаж байхдаа МАН-ийн дарга нар жинхэнэ утгаар нь дампууруулсан зарж идсэн тэгээд хотод сонгогдох нүүргүй болохоор хөдөөнийхөнд хайр зарлаад яваад өгсөн шүү дээ түүндээ найдлага тавьж байгаа царай нь тэр харин Үүл дарга хэл амтай ч гэсэн хэд гурав хийсэн ажил байгааг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй л дээ
2016-01-22
Зочин:
Бүгд хотоо төлөөлөөд хотдоо шаваад сууж байх нээ дээ
2016-01-22
Зочин:
Ардын намын зөв шүү. Эх орноо бодож байгаа бол энэ засгаас салах ёстой
2016-01-22
Зочин:
АН бууны нохой сэтгїїлч царайлсан хулгайчаа битгий єєрийнхєє їзэмжээр бичээд бай
2016-01-22
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-22
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-22
Зочин:
Тэнэг бичээч боль доо УИХ хотод байна намрын жагсаалтаар дахиад нийслэлийн 28 дурак сонгогдоно тэгээд болоо юм биш уу энэ тэнэг зангаараа хол явахгуй дээ
2016-01-22