Каирт дэлбэрэлт болжээ
2016-01-22

Египетийн нийслэл Каир хотын Гиза дүүрэгт өчигдөр 20.14 цагийн орчимд хүчтэй дэлбэрэлт болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дэлбэрэлтийн улмаас зургаан хүн амиа алдаж, 13 гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ. Уг дэлбэрэлт тус улсын бахархал болсон пирамидуудад хүрэх замд болсон хэмээн Каирын цагдаагийн газраас мэдээлсэн байна.

 

“Пирамид хүрэх замд террористууд бүгэж, халдлага үйлдэхээр төлөвлөж байна” гэх иргэний мэдээллийн дараа тус улсын тусгайгийнхан нууц ажиллагаа явуулжээ. Террористуудын бүгэж буй байшинд нэвтрэх үед уг дэлбэрэлт болсон аж. Дэлбэрэлтээр тусгайгийн гурван ажилтан амиа алджээ.

 

Ерөнхийлөгч асан Мухаммед Мурсигийн дэмжигчид болох “Алан ахан дүүс” хөдөлгөөн уг үйл явдалтай холбоотой хэмээн тус улсын удирдлагууд мэдэгджээ. Харин иргэд болон хэвлэлүүд дэлбэрэлттэй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” холбоотой хэмээн таамаглаж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин