Голын мөс цөмөрчээ
2016-01-22

Гол, нуурын дээгүүр зорчиж яваад мөс цөмөрч, суусан дуудлага өчигдөр онцгой байдлын албанд хоёр удаа иржээ. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн нутаг “Олон голын бэлчир” гэдэг газар иргэн Б “Исүзү” загварын ачааны автомашинтай мөсөн дээгүүр зорчиж яваад цөмөрч суусан дуудлага онцгой байдлын албанд 12:02 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 18:44 цагт татан гаргажээ. 

 

Мөн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг “Уул-Алтайт” гэдэг газар Алтайтын голд Э “Портер” загварын автомашинтай мөсөн дээгүүр зорчиж яваад цөмөрч, дөрвөн дугуй нь  далд орчихоод гаргаж дийлэхгүй байна гэсэн дуудлагыг 04:50 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, мөн өдрийн 16:15 цагт татан гаргасан байна. Голын өргөн 60 метр машин эргээс 20 метр зайд, мөс цөмөрч суусан байжээ. Мөсний зузаан 40 см орчим байсан аж.

 

Цаг уурын байгууллагаас нийт нутгаар ихэнх гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарч байгаа  хэдий ч нуурын толио болон томоохон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгааг мэдээлж байна. Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийж өөрсдийгөө эрсдэлд оруулахгүй байхыг  онцгойлон анхааруулж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ТЭНЭГҮҮДЭД ХАТУУ ХАРИУЦЛАГА ӨНДӨР МӨНГӨН ТОРГУУЛЬ ТАВЬЖ БАЙХГҮЙ БАЙГААГААС БОЛЖ АРД ИРГЭДИЙН АМЬ НАСЫГ ХОХИРООЖ БАЙНА ШҮҮ.ТӨР ЗАСАГ АА.
2019-02-26