Эхний өдөр Ц.Цогтбаатар, А.Цолмон нар хүч үзнэ
2016-01-22

Манай жүдочид Кубын Гавана хотноо "Гавана-2015" Гран при өнөөдөр эхэлнэ. "Рио-2016" олимпийн эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай найман жүдоч өрсөлдөнө.

 

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд ОБЕГ-ын Аврагч спорт хорооны тамирчин, Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Цэнд-Очирын Цогтбаатар барилдана.

 

Мөн эмэгтэйчүүдийн -52 кг-д Зэвсэгт хүчний Алдар спорт хороо, Женко клубийн тамирчин олон улсын хэмжээний мастер Адьяасамбуугийн Цолмон хүч үзнэ. D хэсэгт багтсан тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, дараагийн тойрогт Аргентин болон эзэн орны тамирчны аль ялсантай нь хүч үзэх нь ээ.

 

Хэсгийн барилдаанд Улаанбаатарын цагаар өнөө шөнө 23:00 цагт эхдэх бол медалийн төлөөх барилдаан 06:00 цагт явагдана. Медалийн төлөөр барилдааныг ETV HD, C-1, SPS HD, телевизээр эх орон даяар шууд дамжуулан хүргэх  юм байна. Мөн http://www.ippon.tv -гээр үзэх боломжтой юм.

 

Б.Бэхи

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
bi skai mediagiin hereglegch durtai sportoo uzehee boliod udaj bna humuusiin yrih in Odgerel gedeg shunaliin tulam mongolchuudiig hohirooj bga geh ym
2016-01-22