Лиам, Майли нар сүй тавьжээ
2016-01-22

“Өлсгөлөн тоглоом” цувралын од Лиам Хемсворт болон дуучин Майли Сайрус нар өнгөрсөн зул сарын баяраар эргэн нийлсэн хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн билээ. Тэгвэл хос саяхан дахин сүй тавьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Хос 2009 оны арванхоёрдугаар сард сүй тавьцгаасан ч 2013 оны тавдугаар сард сүйгээ цуцалж буйгаа мэдэгдсэн юм. Хосын салалтын шалтгаан өнөөг хүртэл нууц хэвээр байна.

 

Дуучин бүсгүй өчигдөр Лос Анжелесийн олон улсын нисэх буудлаар үйлчлүүлж байхдаа 2009 онд Лиамын бэлэглэсэн сүйн бөгжийг зүүсэн байжээ. Мөн тэрбээр сэтгүүлчдэд тун удахгүй сүйт залуутайгаа гэрлэх гэж буйгаа хэлсэн байна. Уг мэдээллийн дараа дуучны найз “TMZ” сайтад “Хос 2017 оны тавдугаар сарын 11-нд хуримаа хийхээр тохиролцсон” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин