“Монголын Залуучуудын Хөдөлгөөний нам”-ыг бүртгэхээс татгалзлаа
2016-01-22

Улсын Дээд шүүх “Монгол Оюун Санааны Хувьсгалт нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга М.Мөнхнасангийн, мөн “Монголын Залуучуудын Хөдөлгөөний нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга М.Эрдэнэжаргалын гаргасан хүсэлтүүдийг өнөөдөр хянан хэлэлцэв.

 

Эдгээр намын хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг зарим талаар хангаагүй гэж үзэж, Дээд шүүх тэдгээрийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргалаа.

 

Эдгээр нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин