Иргэний болон улс төринй эрхийн тухай олон улсын Пактын хоёрдугаар нэмэлт протоколд нэгдэн орох тухай хуулийг Монгол Улсын Их Хурал 2012 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр баталж, Монгол Улс цаазаар авах ялгүй орон болсныг түмэн олноо сонордуулан мэдэгдэхэд таатай байна.
Цаазаар авах ялыг гүйцэтгэхийг түдгэлзүүлэх шийдвэрийг анх удаа гаргаж, хүний эрхийн төрийн болон төрийн бус байгууллагын санал санаачлагыгн дэмжиж, нөр их хүчин чармайлт тавьж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, , НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос Монгол Улсын Засгийн газарт өгсөн болон олон улсын байгууллагуудаас удаа дараа гаргасан зөвлөмжийг биелүүлж, нэмэлт протоколд нэгдэн орох хуулийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр баталсан Улсын Их Хурлын дарга, гишүүдэд Хүний эрхийн Үндэсний Комиссоос талархал илэрхийлж байна.