Шатахуун 250 төгрөгөөр буурах бололцоотой
2016-01-22

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар дэлхийн зах зээлд шатахууны үнэ огцом буурсантай холбогдуулж Монгол Улсад шатахууны үнийг бууруулах арга хэмжээ авахыг шаардаж Уул уурхайн сайд Р.Жигжидэд асуулга хүргүүлсэн билээ. Тэгвэл асуулгын хариуг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна. Энэ талаар асуулга тавьсан гишүүд мэдээлэл хийв.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлэхдээ “Дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ 5-6 дахин хямдраад байна. 2013 онд баррель нефтийн үнэ 120 ам.доллар байхад Монгол Улсад шатахуун 1650 төгрөг байсан. Өнөөдөр 28 ам.доллар болчихоод байхад шатахууны үнэ буурахгүй хэвээрээ байна. Цаашдаа бензин шатахууны үнэ өсөхгүй, доод хязгаартаа 2-3 жил байна гэж судлаачид үзэж байгаа. Тийм ч учраас дэлхийн олон оронд шатахууны үнийг хямдруулж байна. Монгол Улс ч оновчтой зохицуулалт хийж 2020 он хүртэл шатахууны үнийг бууруулж тогтвортой байлгах боломжтой. Хамгийн багадаа 250, цаашлаад 400 төгрөгөөр буурах бололцоо бүрдсэн байна. Шатахууны үнийг буулгаснаар ард иргэдийн эдэлж хэрэглэж байгаа бүх зүйлд хэмнэлт гарна, бизнес эрхлэгчид баялаг бүтээгчдийн зардал багасч ашиг нэмэгдэнэ. Нүүрсний салбарт л гэхэд олборлолтын зардлын 50 хувийг шатахуун эзэлж байна. Тэгэхээр шатахууны үнийг бууруулах замаар ард иргэд, баялаг бүтээгчдээ дэмжиж эдийн засгийг идэвхжүүлэх боломж байна” гэв.

 

Мөн дэлхийн зах зээлд баррель нефтийн үнэ огцом дахин буурсантай холбогдуулан БНХАУ 41.1, ОХУ 48.2, АНУ 15.1, Вьетнам 28.5, Герман 29.3 хувиар шатахууны үнээ бууруулсан. Харин Монголд 2.5 хувиар буурсан. Өнөөдөр бид хамгийн өндөр үнэтэй шатахуун хэрэглэж байна. Тиймээс шатахууны үнийг буулгах талаар Засгийн газар оновчтой арга хэмжээ авах ёстой гэж УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр мэдээллээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-23
Зочин:
Ёстой хог түүхээс өөр юу ч хийхгүй юмаа?Алийн болгон хүний ялгадас цэвэрлэх бэ?Доривтой юм хийхгүй аливаа юмны үлдэгдлийг л ухаад байх юм?Танаханы гаргасан өрийг та нар яаж дарах гэж бна даа??Та нар амаар үнэлдэг хуучнаа сангалзаад нэг мөсөн сөхрөх бий дээ?Аргаа өөрчилсөн чинь дээр буй заа??
2016-01-23
taivan:
oyungereldee heleech
2016-01-23
jjjjkk:
songuuliin omno vv kkkkk alialagchdiin bogino hemjeenii kinonuud ch ene havarjingaa garah n dee
2016-01-23
Зочин:
ta nariin xiij baigaa ajil sh dee, ta nariig songovol orosuudaas xaymd benzin abna xerev songoxgui bol delxii deer baixgui xamgiin unetei benzin abna tiim uu, ene baymbatsogtiig buu songooroi. golchgii tsarait
2016-01-23
1234:
Sodbileg anandbazar bathuu nartaa hel
2016-01-22
Зочин:
Odoo bur yaj shoudahaa medhee boliod tenesen yavj baih shivdee. MAH-ii go sanhuujuulegch nar chini shatahuunii asuudal deer ezen suusan sanagdah yum Ted nartaigaa ehleed uchiraa olchih tegeed naad shougaa amidrald oirtuulj yari
2016-01-22
Зочин:
Dut daa! MaHgaruud
2016-01-22