Ус түгээх байрууд ”ухаалаг” боллоо
2016-01-23

 

УСУГ-аас гэр хорооллын ус түгээх байруудыг "ухаалаг" болгож эхэллээ. Эхний ээлжинд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар  дүүрэгт байрлах 20 ус түгээх байрыг ухаалаг болголоо. Цаашид Баянзүрх дүүргийн 2, 10, 17, 21, 27 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 13, 15, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 9,10,16 дугаар хороо, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны 4654 өрхийн 18 600 хүн амыг ундны цэвэр усаар тасралтгүй хангахаар ухаалаг төхөөрөмж суурилуулж байна.  

 

Уг ажлын албан ёсны нээлт өнөөдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд Сургуулийн 23 дугаар гудамжинд байрлах Хайлаастын 116 дугаар ус түгээх байрны гадна талбайд боллоо. 

 

"Ухаалаг" ус түгээх байруудаас иргэд смарт картаа уншуулан усаа авна. Усны үнэнд ямар ч өөрчлөлт орохгүй бөгөөд иргэд 24 цагийн турш үйлчлүүлэх боломжтой юм байна. 

 

Уг ухаалаг системийг цаашид нийслэлийн хэмжээний бүх ус түгээх байруудад суурилуулна гэдгийг УСУГ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн хэллээ. 

 

В.Бат

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Tuuz haichilj hanahgui ulsuud yum daa
2016-01-23