17 настай хүү таван хүний аминд хүрчээ
2016-01-24

 

Канадын баруун хэсгийн Саскачеван мужийн Ла-Лош хотноо өнгөрсөн баасан гаригт онц ноцтой хүн амины хэрэг гарчээ. Хууль бус галт зэвсэгтэй этгээд Ла-Лош хотноо байрлах нэгэн байшинд нэвтэрч, 13 болон 17 настай ах, дүү хоёрыг буудан хөнөөсөн байна.

 

Гэмт этгээд хөвгүүдийн аминд хүрснийхээ дараа тус хотын нэгэн ахлах сургуульд очиж, гурван амь насыг бүрэлгэжээ.

 

Цагдаагийнхан шуурхай ажилласны үр дүнд халдлага үйлдсэн гэмт этгээдийг баривчилсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. “Гэрчүүдийн мэдээлснээр “Гэмт этгээд цагдаа нарыг хараад шууд бууж өгсөн” гэжээ.

 

Цуврал халдлага үйлдсэн гэмт этгээд дөнгөж 17 настай хэмээн цагдаагийн газраас уламжилсан байна. Ирэх долоо хоногт хүүгийн шүүх хурал болно. Түүнийг аллага болон хүн амины хэргээр 11 төрлийн зүйл ангид буруутгажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
uka:
Baga angiihniig amran gesen hudlaa yu
2016-01-25