Москвад их хэмжээний цас оржээ
2016-01-24

 

ОХУ-ын нийслэл Москва хотноо их хэмжээний цас орсны улмаас олон мянган өрх цахилгаангүй болсон талаар “TASS” агентлаг мэдээллээ. Их цас орсны улмаас зам тээврийн хөдөлгөөн, шугам сүлжээ, нисэх болон төмөр замын хөдөлгөөнд багагүй саад учирч эхэлжээ.

 

Москва хотын тээврийн газраас цаг агаарын байдал эрс хүндэрч буйтай холбогдуулан хотын иргэдэд хандаж сэрэмжлүүлэг гаргасан билээ. Жолоочдыг автомашинаасаа татгалзаж, нийтийн тээврээр үйлчүүлэхийг уриалжээ. Москва хотод 77-100 см-ийн цасан бүрхүүл тогтсон байна.

 

Нийслэл хотоос гадна Санкт-Петербург хотын нөхцөл байдал хүнд байгаа аж. Мөн орон нутгийн нислэгүүд тасалдахад хүрчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ОРОСЫН НИЙСЛЭЛ ГЭГЭЭН МОСКВА ХОТ ҮНЭХЭЭР АУГАА САЙХАН ХОСГҮЙ ҮЗЭМЖ ТӨГӨЛДӨР ЯГ Л ҮЛГЭРИЙН ЮМ ШИГ ГАЙХАМШИГТАЙ ХОТ БИЛЭЭ.МАНАЙ ГАРАГИЙН ХАМГИЙН САЙХАН ХОТУУДЫН НЭГ.НИЙТ МОСКВАЧУУДДАА ЭРҮҮЛ ЭНХ САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ.
2016-01-29