Төлөвшөөгүй намууд төрөөр тоглож дууслаа
2016-01-25

Улс төрийн үйл ажиллагаанд тун ч залуугаасаа оролцож байгаа танилтайгаа саяхан гудамжинд таарав. Уг нь оюутан цагаасаа л Ардчилсан залуучуудын холбоонд элсч, улмаар АН-ын бодлого үйл ажиллагааг чамгүй олон жил дэмжиж байгаа залуу улстөрч юм. Ирэх сонгуулиар ч мань нөхөр тойрогт өрсөлдөх бодол тээж яваа гэнэ ээ. Гэхдээ намдаа өгөх хандиваар жаахан тиймхэн. Тэгээд ч нам нь нэр хүндийг чухалчилна. Өрсөлдөөн илүү чанаржих учраас энэ удаад төдийлөн танигдаагүй залууст боломж хомсхон байгааг дуулгасан бололтой юм. Ер нь тэгээд заавал УИХ-д өрсөлдөнө гэж байхаар намынхаа гайгүй албан тушаалд ажиллаад байж болохгүй байгаа юм уу гэхэд “Зөндөө л олон жил дарагдаж явлаа. Энэ жил хэрвээ тойрог өгөхгүй бол сонголт зөндөө л байна. ХҮН-д элсчихвэл тойрог бэлэн байна. Бүр болохгүй бол МАХН руу очсон ч яадаг юм” гэх нь тэр. Ер нь ч манай танил шиг бодолтой болсон хүмүүс эрх баригч хоёр намд цөөнгүй бий. 76 суудал цөөхөн, улс төрд шат ахих гэсэн хүмүүс хоёр намд хэтэрхий
олон. 


Тиймдээ ч эдгээр гомдогсод зорьж очих нам нэгээр нэмэгдсэн нь Хөдөлмөрийн үндэсний нам болжээ. Шинээр байгуулагдсан энэ намын ард анхнаасаа С.Ганбаатар гэж хүн байсан нь тодорхой байлаа. Өөрийн гэсэн том компани үгүй, үйлдвэрчний эвлэлийн дарга хийж гудамжинд жагссаны үр дүнд парламентад орж ирсэн энэ эрхэмд нам байгуулах мөнгө хаанаас гарч ирснийг хэн ч мэдэхгүй. Улстөрчид хардахдаа “барууны санхүүжилттэй” хэмээн тодотгодог ч бизнесийн салбарын сео нар ХҮН-ыг сонгох болсон нь нэгийг хэлэх биз.


Өөрөөр хэлбэл, мөнгөтэй хүмүүс намд ороод ирэхээр нам бодлогын ажлыг биш бизнесмэнүүдийнхээ өмнөөс дуугардаг, тэдний эрх ашгийг хамгаалдаг зарчмаар ажилладаг. 


Энэ зарчмаас ХҮН ч адилхан ухарч чадахгүй болж байна гэсэн үг. Цаашлаад энэ нам гомдогсодоор дүүрэх эсэх нь цаг хугацааны л асуудал боллоо. Саяхан ХҮН ээлжит бус анхдугаар хурлаа хийв. Намын даргыгаа жинхлэх, тангараг өргүүлэх ёслол гэгчийг зохион байгуулсан юм. Энэ үеэр АН, МАН-д үнэнчээр зүтгэхээ тангараглаж байсан олон ч эрхмүүд сууж харагдав. Зарим нь бүр өглөө нь намаасаа гараад үдээс хойш ХҮН-д элсчихсэн эрхмүүд. Намын үзэл бодлоос алхам ч ухрахгүй хэмээн мэдэгдэж байсан тэд ХҮН-ын эгнээнд хэдийнэ нэгдэж орхиод социализмын үеийн уриа лоозон аятай доль цохисон тангараг өргөж байв. Хөдөлмөрийн үндэсний намынхан бид зөвхөн монгол хүний төлөө ажиллана гэж мэдэгдэж буй. Гэвч тэд олонхи болж чадахгүй л бол “ХҮН”-ий төлөө ажиллах мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадахгүй. Яг л таван жилийн өмнө МАХН байгуулагдахдаа шударга ёсны төлөө ажиллана гэж тангараглаж байсан шиг. Харин таван жилийн дараа бодит байдал юу болж хувирсныг эргээд харъя. 


Энэ нам МАН-аас урвасан, эсвэл гомдож ирсэн хүмүүсээр дүүрсэн. Сонгууль дөхсөн энэ үед одоо МАН-аас хөөгдсөн хүмүүс МАХН руу багагүй хөвөрнө. Үзэл бодол, үнэт зүйл гэж юу байдгийг мэдэхгүй хэсэг бүлэг нэг хүнийг тахин шүтэх үзлээр улс төр хийж ирлээ. Н.Энхбаяр, Энхбаяр бас дахиад Н.Энхбаяр гэсэн зарчим л МАХН-д үйлчилдэг гэхэд хэтийдсэн болохгүй. Монгол төрд шантаажны улс төр яаж хийдгийг тэд яруу тодоор харуулав. Төрийг үнэлэх үнэлэмж навс буурч, хянагчийн албан тушаалтай нэг нь салбарын сайд болтлоо дээшлэхийг харлаа. Намын даргынхаа оймсны завсар хавчуулагдсан зарим нь үнэт зүйл гэж шүтэж явсан нэгнээсээ урваж, эсрэг намынхаа эрх мэдэлтэй нэгний зааварчилгаагаар монгол төрийг самарч байгааг бэлхнээ харж буй. МАХН-д эхнээс нь нэгдэж орсон, эцсээ хүртэл тэмцэж яваа нь биш тойрог олдохгүй болохоор, намдаа хаягдаад ирэхээр л гүйж очсон хүмүүс хэтэрхий олон болсон. Тэд өнөөдөр илүү өндөр албан тушаалд очиж байгааг ч нуугаад яахав. 


Мөнгө өгсөн нь албан тушаалд очдог жишгийг тэд л бий болгож байна. Гомдсон нэг нь гүйгээд очиход албан тушаал өгч болдог юм гэдэг буруу жишгийг тэд тогтоосон. ХҮН ч өнөөдөр тийм болохгүй гэсэн баталгаа алга. МАН-аас жийгдсэн хэсэгт МАХН үүдээ нээдэг шиг. АН-аас жийгдсэн хүмүүс ХҮН-ыг сонгож эхлэх нь. Үзэл бодлын хувьд алд дэлэм зөрүүтэй МАХН руу очиж чадахгүй учраас залуусыг дэмжиж байгаа шинэ улс төрийн хүчнийг сонголоо хэмээн ХҮН руу АН-ын гомдогсод цуврах нь. 1990 оноос өмнө монголын ард түмэн ганцхан МАХН/ МАН/-д гишүүнээр элсдэг байлаа. Тэр үед намын гишүүн болохын тулд маш өндөр шалгуурыг давдаг байсан. Улмаар ардчилал Монгол Улсад ялснаар МАХН /МАН/, АН гэсэн улс төрийн хоёр том хүчинд ард түмэн хуваагдаж эхэлсэн. Ардчилал гэж юу хүссэнээ хийж болдог юу ч ярьж хэлж болдог, бас хэнээс ч хэзээ ч урваж болдог гэсэн буруу ойлголт бий болсноор ганц нэг хүмүүс нам байгуулж, түүгээрээ дамжуулан улс төрийн шантааж хийдэг, албан тушаалд авдаг бичигдээгүй хууль хэрэгжиж эхэлсэн. Эцэстээ эмх замбараагаа алдаж өнөөдөр Монголд төр толгойлж томроогүй, олны санал авч оройд ч гарч чадаагүй 24 нам үйл ажиллагаа явуулж буй нэрээр данслагдаж. 


Эндээс бодлого тодорхойлж буй нь хоёрхон. Цаашдаа ч хоёулаа ээлжилж төр барихаас өөр сонголтгүй. Бусад нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж, үзэл бодлоо хамгаалж чаддаггүй учраас ард түмэнд хүлээн зөвшөөрүүлж чаддаггүй. Бусад нам эвслүүд золоор нэг суудал авчихвал түүгээрээ дамжуулан төрийн ажилд тээг садаа болдог, шантааж хийдэг. Эсвэл парламентын гаднаас улс орны хөгжилд саад болох популизм хийж, улстөрчдийг шантаажилдаг. Хоёр том нам улс төрийн оноо авахын тулд эдгээр намуудыг ашигладаг, хэрэглэж дуусаад хаячихдаг. Эвсэл байгуулах тухай ярьж, хамтарч ажиллах санал хүргүүлж “хайр” зарлахаас хэтрэхгүй. Энэ бүхний үр дүнд монгол төрийн үнэлэмж алдагдаж, төрийн албаны шалгуур улам бүр бүдгэрсээр буй. Өөрийн гэсэн түүхэн замналыг бий болгож, түүхийн нугачаанд алдаж онож, бүдэрч босоогүй төлөвшөөгүй намуудаар бид төрөө тоглуулж дууслаа. Төлөвшөөгүй нам төрд олон болохын хэрээр төлөвшөөгүй УИХ, төлөвшөөгүй Засгийн газар бий болдог. Төрийн тогтворгүй байдал тэндээс л гарч ирдэг. 90 жилийн түүх бичсэн МАН хэдийгээр сөрөг хүчин болсон ч боловсон хүчний чадвар, чадавхиар хэнийг ч өмнөө алхуулдаггүй. 25 жилийн түүхийг бичилцсэн атлаа л АН-ынхан өнөөдөр төр удирдаж чадахгүй гэдгээ харуулж буй. 


Тэдэнд төлөвших цаг хугацаа хэрэгтэй гэсэн үг. Тэгвэл байгуулагдаад таван жил болж буй эсвэл нэгхэн жилийн настай намууд олонхи болох “мөрөөдөж”, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх тухай яриад эхлэхээр төрийн өндөр босго, улс төрийн намын бүтээж босгосон түүх юу болж хувирах вэ. Нам гэдэг хэсэг хүмүүс цуглаж сэтгэлийн хөөрлөөр тангараг өргөж, нэг суудлаар шантааж хийхийн нэр биш. Өөрийн гэсэн үзэл бодол, үнэт зүйлийг бий болгож, түүнийгээ ард түмнээр хүлээн зөвшөөрүүлж, дэмжлэг авах тухай асуудал. Нам гэдгээ хүлээн зөвшөөрүүлэхийн тулд тодорхой цаг хугацааг даван туулдаг. Гэтэл өөрийн намын түүх бүтээж чадаагүй, дандаа бусдын халаасанд шантааж хийж ирсэн, үнэт зүйлээ ч бүрэн тодорхойлоогүй намуудад битгий мөрөөд гэж хэлэх цаг нь болж. Эхлээд боловсон хүчнээ бэлтгэ. Гомдогсодоор биш үнэхээр үзэл бодол, үнэт зүйлээр намаа хүлээн зөвшөөрүүл. Тэр цагт хүсээд байгаа төрийн өндөр суудал ирж л таараа.
 

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Эрхэс
Shuud.mn
Сонин хачин
Балт:
Төлөвших гэж яг юүг хэлээд бн вэ..хүнтэй зүйрлвэл нас тогтсон ч .ойж буусан тавьтаргүй хүн бдаг.ХЭДИИГЭЭР ЗАЛУУ Ч ГЭЛЭЭ ТОГТСОН ҮЗЭЛ БОДОЛТОЙ ҮНЭТ ЗҮЙЛТЭЙ ГЭР ОРНОО АВААД ЯВАХ ЧАДАЛТАЙ .БОЛОВСРОЛ ӨНДӨРТЭЙ ХҮНТЭЙ ЗҮЙРЛВЭЛ ХЭНИИГ СОНГОХ вэ..ойлгомжтой ХҮН ииг сонгоно ..Тэд харьцангүй цэвэр юү юүгүй идээд уугаад анархи зан гаргах хүн цөөн харагдаж бнлээ...тэхлээр танигдаагүй шинэ хүн туршлагагүй нам гэж бүү .туйлшир
2016-01-26
zochin shde:
маанаг нөхөр байгаан. Одоо энэ нөхөр байраа зараад Төв цэнгэлдэхийн хажууд орших Нархан хотхонд нүүж ирээд энэ байрний 51-р байрний 1-р орцний таван давхарт амьдарч байгаа боловч бас зүгээр байж чадахгүү энэ хавийн залууухан хөвгүүдийг татаж чангаасаар байдаг сурагтайГадаад зүс царай нь бүдүүн махдаг биетэй, намхан нуруутай, үсгүй мулзан толгойтой. Хар өнгийн РАВ-4 машинийг ланд 200 машинтай сольж унадаг энэ нөхөрөөс энэ хавийн эцэг эхчүүд хөвгүүдээ хол байлгахад буруудах зүйлгүй
2016-01-25
zochin shde:
Монголийн шоронд банди шуумарийн явдал гэж эртнээс улбаатай нэг бусармаг явдал бий. Шоронд олон жилийн ял авсан эрчүүд нэг талаас хийх ажилгүй уйдахдаа. Нөгөө талаас удаан хугацаанд эмэгтэй хүний бараа харж чадахгүүгээсээ болж бие биенээ эмэлж бэлгийн дур хүсэлээ хангдаг гаж ёс эртнээс халхийн шоронд уламжлал болжээХөгшин атмаанууд шоронд шинээр орж ирсэн залуухан хөвгүүдийг өөд нь татаж хамгаалж хайцайлахын хажуугаар шөнө болгон дур хүслээ хангаж эмлэдэг энэ гаж үзэгдлийг банди шуумарын явдал гэх.Ингэж шоронд олон жил залуухан хөвгүүдийг эмлэж гаж хүслээ хангаж явсан хүн бол Төмөр Замийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж олон жил шорнгоор явсан эр Энэ эр 1990-ээд оний эхэн үе хүртэл шоронд сууж байгаад суллагдсан боловч наранд гарч ирсэн хойноо шоронгий гаж зуршилаа мартаж чадалгүү байрнийхаа өсвөр насний хөвгүүдийг шохоорхож Улмаар үүнээсээ болж Төмөр Замийн Гурван Угсармал буюу Богд Аар хорооллийн хажуу талын 48-р байранд бөөн асуудал үүсгэжолон аав ээжийн дургүйг хүргэж явсан жинхэн
2016-01-25
зочин:
Энэ ХҮНам ч буруу тийшээ явлаа л даа Бие хүн Ганбаатар Батбаяр хоёр монголыг нэг хэсэг самарч чагтлаад ийм байдалд хүргэсэн Одоо Ганбаатар нам болохоор монгол минь өндийх ч өнгөрлөө л дөө. Монгол минь , монголчууд бид чинь ямар хувьгүй юм бэ? Гарц байна уу?
2016-01-25
Зочин:
Төлөвшсөн нам монголд ер нь байхгүй юм чинь юу солиороод байна аа? Монголд төлөвшсөн олигархи бүлэглэл л гэж бий! Тэр нь намуудыг үймүүлж, тарааж, нийлүүлж, байгуулж тоглодог гээд л ойлгож орхи доо!!!
2016-01-25
Төлөвшөөгүй нусгай намуудыг гаргаж болохгүй улс о:
Төлөвшөөгүй нусгай намуудыг гаргаж болохгүй ! улс орныг самарч дуусна шүү !!!!!!!
2016-01-25
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-25
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-25