Австри дүрвэгч хүлээн авахаа зогсооно
2016-01-25

Австрийн эрх баригчид ирэх оноос эхлэн ганц ч дүрвэгч хүлээн авахгүй гэдгээ Европын холбоо болон НҮБ-ын удирдлагуудад мэдэгдсэн талаар “www.thelocal.at” мэдээллээ. Тус улс энэ онд 37500 дүрвэгчид орогнол олгохоор болжээ. Өнгөрсөн онд тус улс 90 мянган дүрвэгч хүлээн авч, 8.5 сая ам.доллар зарцуулсан байна.

 

“Бид дөрвөн жилийн хугацаанд 130 мянган дүрвэгчид орогнол олгож, ажлын байраар хангасан. Удаан хугацааны турш хэлэлцсний эцэст аюулгүй байдлын үүднээс ирэх оноос дүрвэгсдийг хүлээн авахаа зогсоохоор боллоо” гэж Австри улсын Канцлер Вернер Файман мэдэгджээ.

 

Өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлэн Ойрхи Дорнод болон Хойд Африкаас цагаачлан ирсэн дүрвэгсдэд орогнол олгож эхэлсэн бөгөөд Парисын халдлагын дараа дүрвэгсдийг хүлээн авахаа зогсоож, өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхлэн дахин хилээ нээсэн билээ. Австри улс энэ онд Сири, Иракийн 12 мянган иргэнд орогнол олгохоор болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
enkhee:
Avstri.gej baina Anduuraad.bichle baina Avstrali Bish
2016-01-26
ekheed:
Enkhee avstari chin evrop shdee
2016-01-26
Энхээ:
Тэр сайхан тивийг 37 500 дүрэвчид оруулж бузарлаж яахнийв. Тэр АНУ Европоо л бузарлана биз
2016-01-25