Сандал дээр зөв суух арга
2016-01-25

Америкийн “www.wikihow.com” сайт сандал дээр хэрхэн зөв суух аргаас нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Оффисын ажилчид энэхүү зөвлөгөөг дагавал зохино. Биеийн дээд хэсэг налах учраас  сандал болон түшлэгийг анхаарахгүй байж болохгүй. Компьютер дээр ажиллахад бие их чилдэг. Тиймээс та сандалынхаа түшлэгт нуруугаараа бүхэлдээ налах хэрэгтэй.

 

Алхам №2

 

 

Нуруу доод хэсэг мөн л сандлын түшлэгийг налж байх ёстой. Нэмэлт дэр нуруундаа байршуулж болно.

 

Алхам №3

 

 

Гуя, ташаа хэвтээ байдалд байх ба компьютерийн эгц өөдөөс харж суухад бие чилэхгүй.  Компьютерийн гар дээр ажиллахад бугуй чөлөөтэй хөдөлж болохоор байх хэрэгтэй.

 

Алхам №4

 

 

Хөлийн тавиурыг хэн ч анзаардаггүй. Хөлийн тавиур зөв суухад ихээхэн хувь нэмрээ оруулдаг. Тухайлбал хөлөө шалан дээр бус тавиур дээр тавимагц нурууны байрлал цэх болдог. Гэхдээ та хөлийн тавиургүй бол хоёр өвдгөө нийлүүлэхийг зөвлөж байна.

 

Алхам №5

 

 

Тохой мөрнөөс эгц доош унжих ба бугуй гар хоёр компьютерийн гар дээр байрлана.

 

Алхам №6

 

 

Таны харааны түвшин дэлгэцийн дээд хэсэгтэй ижил түвшинд байрлах ёстойг анхаар. Тэгэхээр нүдэнд хэт ачаалал өгөхгүйгээр дэлгэц дээр байгаа зүйлээ шууд хардаг байх хэрэгтэй.

 

Алхам №7

 

 

Наймаас дээшгүй цаг компьютерийн ард суудаг бол  хоёр цагт нэг удаа 10-15 минутын дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ану ануу эрдэнэ:
хөөх мэдээлэл хэрэгтэй юм
2017-03-12
Hamaa:
Shaagaarai
2016-01-26