Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2016-01-25

Уул уурхайн яам Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичигт Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн захирал Н.Дорждэрэм нар гарын үсэг зурлаа.

 

Талууд дараах үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичигт тусгасан байна. Тухайлбал Олон улсын стандартад нийцсэн өндөр мэдлэг, боловсролтой мэргэжилтнийг сургаж бэлтгэх замаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн инженерийн чанартай боловсролыг Монголд эзэмших боломжийг бүрдүүлэх, тодорхой чиглэлүүдээр судалгаа хийх, үйлдвэрлэл, сургалт, эрдэм шинжилгээний ажлын уялдаа холбоог сайжруулах болон хоёр талын үйл ажиллагаанд стратегийн түншлэлийн харилцааг бий болгох юм.

 

Энэхүү арга хэмжээний үеэр Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг хэлсэн үгэндээ “Засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, уул уурхайн салбарын бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөх, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн инженерийн чанартай боловсролыг эх орондоо эзэмших боломжийг бүрдүүлэх, олон улсын стандартад нийцсэн сургалтаар өндөр мэдлэгтэй боловсон хүчнийг бэлтгэхэд чухал арга хэмжээ болж байна.

 

         Мөн сургалт-эрдэм шинжилгээ, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх, олонталт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Санамж бичигт тусгасан асуудлууд чухал ач холбогдолтой юм” гэлээ.      

Shuud.mn
Сонин хачин