Хулгайч!
2016-01-25

Монгол түмний уламжлалт цагаан сар болоход яг хагас сарын хугацаа үлджээ. Аливаа баяр ёслолын өмнө цагдаагийн байгууллагад бүртгэгдэх хулгайн гэмт хэрэг нэмэгддэг.

 

Өнгөрөгч амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад хулгайн 106 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Иргэдийн гар утас, бэлэн мөнгө, монгол гутал, зөөврийн компьютер гээд хүн хэрэглэж болох зүйлсийг урт гартнууд авчихаж.

 

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Сандэй” худалдааны төвийн ... лангуунаас 556 мянган төгрөгийг 23 настай, эмэгтэй И хулгайлсныг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлан илрүүлжээ. Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

 

14 настай, эрэгтэй Н гэгч Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах Монгол Туркийн хамтарсан сургуулийн спорт заалнаас 12 настай, эрэгтэй Б-ын “IPhone-4” гар утсыг бусадтай бүлэглэн хулгайлж, Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт зарах гэж байсныг илрүүлэн Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

 

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн ... тоотод оршин суух Э-ийн гэрийн цоожыг эвдэн “HКС” /42”/ LCD зурагт, 500 мянган төгрөг, монгол гутал зэрэг эд зүйлийг мөн хороонд оршин суух хаягтай 30 настай, эрэгтэй Г хулгайлсныг шуурхан эрэн сурвалжилж илрүүлсэн байна.

 

Цагаан сарын баяр дөхөхөөр баярын идээ шүүс болох бууз, банш, ууц, өвчүүний хулгай нэмэгддэг. Иймд иргэдийг сонор сэрэмжтэй байж, өөрийн өмч хөрөнгөдөө тавих хараа хяналтаа сайжруулах, гэр орноо эзэнгүй орхиж буй бол хөршдөө захиж үлдээх, гэрийн цоож цуургаа сайжруулах, гарахдаа цонх, хаалганыхаа түгжээг шалгаж болзошгүй хулгайн гэмт хэргээс сэрэмжлэхийг анхааруулъя.

 

Автомашины толь, хучлаганы хулгай ч тасрахгүй байсаар байгаа. Тиймээс иргэд ил задгай талбайд машинаа орхихдоо орчны гэрэлтүүлэг, харуул хамгаалалт, камертай орчинд орхиж байх. Ийм боломжгүй тохиолдолд машиндаа дохиоллын систем суулгахыг зөвлөж байна.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
зэв:
санал нэг б
2016-01-25
Зочин:
Хулгайч, хулгай хийсэн этгээдуудийн нуур нуд бутэн гарсан зургийг нь ил тод таьж байх хэрэгтэй байна! Хэн гэгч ямар этгээд хулгай хийдгийг бугд таньдаг мэддэг болчихвол хулгайчийг харангуут эд зуйлсээ хямгадах, бусдад хулгайчийг сануулах гээд дэмтэй л ажил болох байх! Тер засаг, хууль хучний байгууллагууд хулгайч нарын нуур царай нэрийг нь олон тумнээс нууж хааснаараа хулгайч нарт мен ч их буян болцгоох юмдаа!!! Хулгайч нартайгаа хуйвалдаж байгаагийн нэг илрэл юмуудаа!!!
2016-01-25