Бээжин 23 сая оршин суугчтай болно
2016-01-25

БНХАУ-ын удирдлагууд Бээжин хотын иргэдийн тоог хзягаарлахаар болсон талаар “www.china.org.cn” мэдээллээ. Хүн амын нягтаршил их байгаа учир ирэх 2020 он гэхэд нийслэл хотноо амьдрах иргэдийн тоог 23 саяас хэтрүүлэхгүй байхаар болжээ.  

 

Комминуст намын хэвлэлийн алба “Олон сая иргэний ундны усны асуудлыг эрх баригчид шийдвэрлэж чадахгүй байгаа учир дээрх шийдвэрийг гаргасан” гэв. Бээжин хотод байнгын оршин суугчийн тоо өнгөрсөн онд 21.7 сая байсан бөгөөд энэ тоог 22 саяас давуулахгүй байхаар болжээ. Нийслэл хотноо оршин суух хаяггүй олон сая иргэнийг “хязгаарлах” ажлын хүрээнд албадан гаргахаар төлөвлөж буй гэнэ.

 

Хотын дарга Ванг Аншун “Бид энэ асуудалд гол анхаарлаа хандуулан ажиллаж буй бөгөөд нийслэл хотын нягтаршлыг бууруулахаас гадна зарим бүс нутаг дахь хөдөлгөөнийг ихэсгэх, алслагдсан хороолол, дүүргийн иргэдийг нэмэгдүүлэхээр зорьж байна” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Манайх бас ялгаагүй. Хотыг хязгаарлах хэрэгтэй.
2016-01-25