УДШ-ийн шүүгчид Испанийн Вант улсын Дээд шүүхэд сургалтад хамрагдаж байна
2016-01-26

Испанийн Вант Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч ноён Карлос Д.Серраногийн урилгаар Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн тэргүүтэй төлөөлөгчид тус улсын Мадрид, Барселон хотуудад энэ сарын 23-31-ний өдрүүдэд албан ёсны ажлын айлчлал хийж байна.

 

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Испанийн Вант Улсын Дээд шүүхийн холбогдох албан тушаалтнуудтай Монголын шүүхийн шүүгчдийг шүүн таслах ажиллагааны тодорхой чиглэлүүдээр мэргэшүүлэн сургах талаар уулзалт, яриа хэлэлцээр хийхийн зэрэгцээ Испанийн Вант Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Барселон хот дахь шүүхийн сургуулиар зочилж үйл ажиллагаатай нь танилцах, шүүгчдийн мэргэжил, мэргэшил, туршлага судлах чиглэлээр сургалтад хамрагдах юм.

 

Энэ удаагийн сургалт-уулзалт ярилцлага нь шүүн таслах ажиллагаа дахь хүний эрхийг хангах, шүүгчээс хууль хэрэглэх асуудлыг хөндөж буйгаараа онцлог. Дараагийн ээлжийн сургалтыг энэ оны сүүлээр зохион байгуулахаар төлөвлөжээ.
 

Дашрамд дурдахад Испанийн Вант Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч ноён Карлос Д.Серраногийн урилгаар Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг тус улсын Мадрид хотноо 2015 оны зургаадугаар сарын 25-29-ний өдрүүдэд албан ёсны ажлын айлчлал хийж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх, харилцан туршлага, мэдээлэл солилцох, тэр дундаа Монгол Улсын шүүхийн шүүгч нарыг Испанийн Вант Улсын шүүхэд мэргэшүүлэн сургах талаар харилцан санал солилцож, тодорхой шийдэлд хүрсэн. Энэ хүрээнд дээрх сургалт зохиогдож буй аж.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 10 хүртэл шүүгчдийн бүрэлдэхүүнтэй баг удахгүй Бразил болон БНСУ-ын дээд шүүхээс зохион байгуулагдах сургалтад оролцох бэлтгэл ажил хангагдаад байгаа гэнэ.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
uls turiin tomilgoonii shuugchid ihenh n bna
2016-01-26
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-26