Өсвөрийн хөлбөмбөгчид хүрэл медаль хүртлээ
2016-01-26

 

Монголын өсвөрийн хөлбөмбөгийн "ДМЮ" клүбийн 12 хүртэлх насны баг энэ сарын 16-21-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотод болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Өвөрмонголын хөлбөмбөгийн холбооноос зүлгэн талбайд футзалын дүрмээр зохион байгуулсан тэмцээнд гурван улсын 15 баг өрсөлдөхөд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хорчин аймгийн баг алт, ОХУ-ын "Чита" клүб мөнгө, Монголын "ДМЮ" хүрэл медаль хүртсэн амжилт гаргалаа.

Shuud.mn
Сонин хачин