Сирийн асуудлаарх уулзалт болно
2016-01-26

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын дэглэмийг эсэргүүцэн жагсаалаас улбаатай иргэний дайн 5 жил үргэлжилж буй. Иргэний дайн болон зэвсэгт босогчдоос болж тус улс танигдахын аргагүй болтлоо өөрлөгдөж, дэлхийн хамгийн аюултай орны жагсаалтад багтжээ. Тэгвэл НҮБ-ын санаачлагаар Сирийн Засгийн газар, сөрөг хүчин болон тус улсын холбоотон орнууд хэлэлцээрийн ширээний ард сууж, энхийн хэлэлцээр, гэрээ байгуулахаар тохиролцож чадсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Уг мэдээллийг баталж, НҮБ-ын элч Стаффан де Мустура Женев хотноо болсон Сирийн хямралын асуудлаарх хэвлэлийн хурлын үеэр олон улсад мэдэгджээ. Сирийг хямралаас гаргах энхийн хэлэлцээр энэ сарын 29-ны өдөр Женев хотноо зохион байгуулагдах хэдий ч Засгийн газар болон сөрөг хүчнийг тэргүүлэн хэн оролцох нь тодорхойгүй байгааг элч онцолсон юм.

 

Сирийн талаарх уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар оролцох юм байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин