“Флоренцийн тухай дурсамж” эгшиглэнэ
2016-01-26

 

Залуу хөгжимчин  Х.Санчир, Г.Тамир, Б.Хулан, эрдүү хийлч Б.Анхтуяа, Э.Батмягмар, морин хийлч Б.Дариймаа, О.Од нар хамтарч “The solace” тоглолтыг үзэгч, сонсогчдод толилуулах гэж байна. Эдгээр залуус нь Улсын Филармонийн хөгжимчид бөгөөд Хөгжим бүжгийн коллежийн IV дүгээр курсын оюутнууд юм. Залуу хөгжимчид үзэгчдэд тайтгарал, эрч хүч бэлэглэхийг зорьсон учраас “Тайтгарал” буюу  “The Solace” хэмээн нэрлэсэн гэнэ.

 

 “The Solace” тоглолтонд Монголд тэр бүр тоглогдож байгаагүй дөрвөн бүтээлийг толилуулахаар бэлтгэж буй аж.

  • П.И.Чайковскийн “Флоренцийн тухай дурсамж” (Pyotr Ilyich Tchaikovsky – Souvenir de Florence, Op.70)
  • Эрвин Шульхофын утсан хөгжимд зориулсан дөрвөл №1 (Erwin Schulhoff – String Quartet no.1)
  • С.Прокофьевын утсан хөгжимд зориулсан дөрвөл №2 (Sergei Prokofiev – String Quartet No. 2 Op. 92)
  • Астор Пьяццолла Танго (Astor Piazzolla – 4 for Tango)

Тоглолт энэ сарын 27-нд 19.00 цагт “Black box” театрт болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин