Халуун тогоог хилээр оруулахыг хориглооч
2016-01-26

Сүүлийн үед бараг бүх айл цахилгаанаар ажилладаг халуун тогоо хэрэглэдэг болсон. Тэгвэл энэхүү ахуйн хэрэглээний хэрэгсэл хүүхдүүдийг амьдаар нь зовоогч аймшигт “мангас” болоод байна гэхэд хэтийдэхгүй.
 

Хоногтоо зөвхөн нийслэлийн хэмжээнд энэхүү аймшигт “мангас”-аас болж түлэгдсэн 4-5 хүүхэд бүртгэгддэг гэдгийг албаныхан онцолж буй. Түүнчлэн сэхээнд хэвтэх, хүндрэх, цаашлаад амиа алдаж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь халуун тогооноос болж байна гэдгийг тус төвийн эмч нар онцолж байгаа юм.

 Тухайлбал, өнгөрсөн ням гарагт л гэхэд ГССҮТ-ийн түлэнхийн тасагт халуун тогоотой хоолонд түлэгдсэн 1-3 настай дөрвөн хүүхэд ирсэн байна. Энэ мэтчилэн тус эмнэлэгт өдөрт 10-15 хүүхэд халуун тогоотой буцлам зүйлд түлэгдэн очдог тоон мэдээлэл байна. энэ таны сэтгэлийг зовоохгүй байна гэж үү.

 Хамгийн аймшигтай нь эдгээр түлэгдсэн хүүхдүүдийн 80 орчим хувь 1-5 насны бяцхан үрс байдаг нь харамсалтай. Мэдээж тэд бяцхан учир биеийнх  нь 40-өөс дээш хувийн түлэгдэг байна. Халуун тогоог ихэвчлэн гэр хорооллын иргэд ашигладаг бөгөөд тогооны залгуур нь маш богино тул олон залгуурт ойртуулж газарт байршуулан хоол цай хийдэг юм байна.

 Тиймээс ч хөлд орох гэж тэмтчин яваа хүүхдүүд нь буцлам халуун хоол, цайнд түлэгддэг байх юм. Мэдээж биенийхээ 40-өөс дээш нь хувь нь хүүхдийн амь насанд хүрэх, маш том сорви үлддэг. Тиймээс хүүхэд томрохын хэрээр түлэнхийн сорви нь таталдаж, явж чадахаа болих, бичиж чадахгүй болох зэргээр маш олон хор уршиг илэрдэг байна.

 Халуун тогооны өөр нэг хар гай нь олон ч айлыг орох оронгүй болгож байгаа явдал. Учир нь Хятад улсаас оруулж ирдэг уг тогоо нь цахилгааны өндөр вольттой ч тэр хэрээр нь бүх товчлуурыг ашиглавал утас нь ачааллаа даахгүй шатах, мааслах нь илбэг. Ийнхүү маастай болсон цахилгаан тогоогоо иргэд хэрэглэсээр байдаг бөгөөд нэг л өдөр орох оронгүй болгодог гашуун түүх хөвөрсөөр байгаа юм.

Тиймээс бяцхан үрсийнхээ амь насаар, гэр оронгоороо дэнчин тавьж халуун тогоог хэрэглэхийн учир юун. Тэртээ тэргүй гэр хорооллын айлууд бүгд л гал түлдэг. Тиймээс эртнээс нааш гал дээрээ хоол цайгаа хийж хэрэглээд болоод ирсэн учир аймшигт халуун тогооноос татгалзмаар байна. Хүний хэрэглээ учир хориглох эрх байхгүй гэж хэлэх хүн гарч мэдэх. Тэгвэл хэрэглээг зохистой байлгах үүднээс шат дараатай ажил хийгээч. Эсвэл БНХАУ-аас халуун тогоог оруулж ирэхийг бүр мөсөн хоригло. Тэр тусмаа хямдхан, чанарын шаардлага хангахгүй эдгээр тогооноос болж ирээдүй үе маань тахир дутуу болох нь. Яг л БНХАУ-аас орж ирдэг мотоциклоос болж залуус маань үргүй болж, эсвэл гэмтэж бэртэж байгаа шиг.
 
 
Ж.Отгон
Эх сурвалж: www.mminfo.mn
 
Shuud.mn
Сонин хачин
irgen:
mal mini bitgii malt
2016-01-27
iregen:
Tenegteed baigaach. Yumiig zaavar juram ayulgyui baidliihn daguu heregleech. Tenegteed dandaa yumand buruu uguj baih yum. Uursnuu mal shig baij. Sogtuu galzuu mototsikl tei davhij onholdood tehnict buruu ugnu. arai denduu yum .
2016-01-27
Зочин:
ШАЛ ДЭМИЙ ЮМ БИЧИЖ БАЙХ ЮМ. ХАЛУУН ТОГООНУУД ӨӨРСДӨӨ ОЧООД ХҮҮХДҮҮДИЙГ ТҮЛЖ ШАЛЗЛААД БАЙГАА ЮМУУ. ИНГЭЖ ТЭНЭГТЭХИЙН ОРОНД БАГА БАЛЧИР ХҮҮХДҮҮДТЭЙ ЭЦЭГ ЭХ, АХ ЭГЧ НАР НЬ ХҮҮХДҮҮДЭЭ ХАЛУУН ТОГООНООС ХОЛ БАЙЛГААЧ ГЭЖ ЗӨВЛӨӨЧ.
2016-01-26
Zochin:
Xereglexdee l bolgoomjti baix xeregtei. Xend xeregtei ter xudaldan avna. Iim balai um bitgii bichij bail daa Unen teneg baina
2016-01-26
Togoo:
Togoond byryy baih yy
2016-01-26
anhaaraltai baitsgaa:
Togoog hun ajiluulj bga.hool tsaigaa hiihdee hedhen minut anhaaraltai baij nylh huuhduudee uyad ch boltugai hamgaalj bolnoshte.deer ued emee bidniig ornii hulnuus busleed oir orchimd ni togloom taviad l suulgaad suuj surgasan.er ni huuhdiig harj l bhgui bol haashaa yvj bgagaa medehgui shte huurhii mine.
2016-01-26
Санал:
тулгуурыг нь хөдөлгөөнгүй, бага насны хүүхэд ойртохооргүй болгох хайрцаг сав, мөн залгуур утас нь халж ч байгаа бол гүйдэл даах өрган утас зэргийг хийж санаачлаад зах зээлд гаргаж болдоггүй л юм байх даа. энэ ажилгүй байгаа залуучууд
2016-01-26
Tenegteech malnuudaa:
Odoo tegeed hun tulegdej gemtej bgaa n haluun togoonii buruu yu tee? Haluun togoo uuruu ochood huuhduud humuusiig tuleed bgaa biz tee? Mongolchuud iim tuilshramtgai adgiin tenguud bgaa bolohoor l hugjihgui bgaa yum! Hugiin novshiin setguulch n iim medlegggui bhaar yah yum be! Humuus uursduu bolgoomjgui bgaad l bh yum bol tulegdseer l bh bolno! Haluun togoonii asuudal bish hunii hainga henegguin asuudal bna
2016-01-26
USA aas:
Eniig oruulahgui baih talaas n arga hemjee avaachee
2016-01-26
irgen:
mal mini bitgii malt