Зээлийн хүү хэзээ буурах бол?
2016-01-27

Орон сууцны 8 хувийн хүүтэй  зээлд  хамрагдахаар шаардагдах бичиг баримтаа бүрдүүлэн банкинд өгөөд хүлээж басхүү бухимдаж байсан иргэдийн магнай тэнийжээ. УИХ-аас  энэ сарын 19-ний өдөр Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар иргэдэд  орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох хууль эрхзүйн орчин, нөхцөлийг бүрдүүлсэн юм.

 

Тэд  Цагаан сарыг шинэ байрандаа угтахаар сэтгэл баясахын зэрэгцээ олон жилийн зээлээ сар бүр төлөх санхүүгийн өндөр хариуцлага давхар үүрч байгаа. Түрээсийн байр хөлслөн хүнд мөнгө төлснөөс  өөрийн нэр дээр худалдан авсан байрныхаа зээлийг төлж, үл хөдлөх хөрөнгийн хуримтлал үүсгэх туйлын зөв.  Хүнд дулаан байр, халуун хоол л хэрэгтэй байдаг. Тиймээс жилийн ямар ч улиралд өөрийн байрандаа тав тухтай амьдрах нөхцөл бүрдлээ гэсэн үг.    Иргэний болон Барьцаа хөрөнгийн тухай хуулиар тухайн зээлдэгч гэрээний үүргийн дагуу зээлээ төлж дуусгах хугацаа хүртэл гуравдагч этгээдэд байраа түрээслүүлэхгүй, өөр хүмүүст ашиглуулахгүй гэсэн хязгаарлалтад өөрчлөлт оруулжээ.  Ингэснээр  байраа түрээслүүлэх эсэх нь  иргэдийн мэдлийнх. Харин  үнэт цаасны хөтөлбөрт хамрагдаад найман хувийн хүүтэй зээл авсан иргэд тухайн орон сууцны өмчлөлийг өөрчлөхөд үнэт цаас гаргасан талын тусгай зориулалттай компанид заавал мэдэгдэх ёстой юм байна. Холбогдох хуульд өөрчлөлт оруулан баталснаас хойшхий долоо хоногийн хугацаанд буюу өнөөдрийг хүртэл   7 банк нийт 759 зээлдэгчид 47.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.  Үүнээс 6 банк 110 зээлдэгчид 5.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл олгосныг төв банкнаас  мэдээллээ.

 

Харин одоо олон нийтийн зүгээс орон сууцны зээлд хамрагдсан, хамрагдаагүйгээс эс хамаарч ипотекийн зээлийн хүүг бууруулан 5 хувьд хүргэхийг Засгийн газрын журам хэзээ гарахыг тэсэн ядан хүлээж байгаа.   Монгол банкны Ерөнхийлөгч орон сууцны зээлийн хүүг 5 хувь болгож бууруулах боломжтой гэхтэй зэрэгцэн  УИХ-ын дарга З.Энхболд  Цагаан сараас өмнө энэ асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг мэдэгдсэн. Ямартай ч гацаанд ороод байсан 8 хувийн хүүтэй зээлийг сэргээж, үргэлжлүүлэн олгох хуулийг УИХ баталсан нь амьдралд биеллээ олсон. УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан иргэдтэй уулзан, хуулийн хэрэгжилттэй газар дээр нь танилцсан байсан.

Ипотекийн зээлийн хүүг бууруулах дараагийн алхам нь Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг баталсан.  Ирээдүйн тэтгэврийн нөөц санг орон сууцны ипотекийн зээлийн одоогийн бий болсон хуримтлал дээр үндэслэн байгуулж байгаа.  Ирээдүйн тэтгэврийн нөөц сангаас орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг худалдан авах, тодорхой шаардлага, шалгуур нөхцөл хангасан иргэдэд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлснээр ипотекийн санхүүжилтийг тогтвортой үргэлжлүүлэх нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагачид үзсэн.

 

Ирээдүйн тэтгэврийн нөөц сан хэлбэрээр ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлснээр хүн амын хуримтлал, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, эдийн засгийн бүтцийн солонгоролыг дэмжих, эдийн засаг урт хугацаанд тогтвортой өсөх, агаарын бохирдлыг бууруулах зэрэг нийгэм, эдийн засаг, хүн амын эрүүл мэнд зэрэгт шууд болон шууд бус эерэг нөлөөтэй аж.

 

Нэгэнтээ хууль эрхзүйн орчин бүрдсэн учир ипотекийн зээлийн хүүг бууруулах дараагийн алхам нь Засгийн газрын түвшинд шийдвэрлэгдэнэ.  Зарим иргэд энэ долоо хоногийн   Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэгдсэн байж магадгүй гэж чих тавьсан сурагтай.  Орон сууцны зээлийн хүүг бууруулах журмын төсөл бэлэн болчихвол  Засгийн газар ээлжит бус хуралдаанаараа ч хэлэлцэн шийдвэрлэчих байх.

 

Ипотекийн зээлийн хүү буурах нь орон сууцны урт хугацааны зээлд хамрагдсан хийгээд хамрагдаж амжаагүй хүн бүрт хамгийн их хамаатай асуудал. Тэр дундаа нэг сарын өмнө ч гэсэн асуудлыг шийдвэрлэх нь зээл төлж байгаа иргэдийн нуруун дээрх ачааг нимгэлнэ. Орон сууцны зээлийн хүүг бууруулан 5 хувь болгон шийдвэрээ гаргачихвал төр, засгаас  түмэндээ барьсан Сар шинийн бэлэг болох биз ээ.  Хэн бүхэнд хамаатай хүлээлт үүсгэсэн 5 хувь хэзээ хэрэгжих бол?

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
хэхэхэ:
за чи харанхуй ард юу худлаа хуцаад байнаа
2016-01-27
зочин:
Үл хөдлөх барьцаалсан зээл хэзээ олгогдох бол???
2016-01-27
зочин:
Дандаа ард түмний хэрэгцээ шаардлага дээр тоглолт хийхээ боль л доо Үл хөдлөх барьцаалсан зээл олгох хууль эрх зүйн орчин таатай боллоо одоо олгоно гэсэн худал бакууд чинь шийдвэр байхгүй гээд Улсын их хурал ,засгийн газраас том эрх мэдэлтэй болжээ,Энийг төрийн томчууд мэддэг болов уу та нар зайлаад банкируудыг төрд гаргавал таарна Төрийг удирдаж чадахаа 76 нэгэнт больсон гэдгээ энэ үйлдэдээрээ харууллаа,Монгол банкны ерөнхийлөгч тэр халзан этгээд худлаа ярилгүй ажилаа хий эсвэл ажилаа өг ,Жирийн ардын амьдрал хүнд байна
2016-01-27
АРД:
Ипотекийн зээл яг жилийн дараа асар том санхүүгийн хямралыг Монголд авчирна гэдгийг энд хамгийн түрүүнд хэлье.... З. Энхболд гэх энэ атигар нөхөр ард түмний өчүүхэн хэрэгцээ нь дээр тоглолт хийж ард түмнийг басамжилсан нүдээр харж, хөөсөрсөн борлогдохгүй байгаа байрыг дахин хөөсрүүлэхээ болиооч гэж чангаар хэлмээр байна..... АН л 16 оны сонгуулиаар сонгогдож байвал ард түмний эрх ашиг хөсөр хаягдсан ч хамаагүй гэж үү? Асудал ипотекийн зээлийн хүүнд байгаа юм биш хөөсөрсөн байрны үнэд байгаа юм гэдгийг энэ атигар нөхөр олж харахгүй байнагэж үү ? Ипотек 5 хувь болох л юм бол дагаад бүх бараа бүт-ний өсөж инфляци 2 оронтой тоонд хүрнэ. Ер нь бол инфляцийг Монгол банк дарсан юм биш Монголын төр, банкны буруу бодлогын хар гайгаар эдийн засгийн гүн хямралын улмаас ард иргэдийн худалдан авах чадвар эрс буурч инфляци нэг оронтой тоо руу орж дефляцийн шинж тэмдгүүд үүсч эхэлсэн юм гэдгийг 10-р ангийн хүүхэд ч ойлгохтойгоо байна.....Энэ зээлийг ард түмэн улстөржүүлээгүй, харин ч яг одоо төрийн
2016-01-27
хэхэхэ:
за чи харанхуй ард юу худлаа хуцаад байнаа
Зочин:
harj boldoggui erhten
2016-01-27
Зочин:
manekan huntei suuhaar yadgiig medeh uu
2016-01-27
Зочин:
bayrhah
2016-01-27
Bold:
Odoo ter geree shinechilsnii shimtgel gej heden zuun myangaar ni bank irgedees evdagiig boliuulmaar bna. Huu buuraad heden togrog hasagdlaa getel bank bas dalimduulj ashig oldog. Zeeliin shimtgelee Bolih heregtei
2016-01-27
asuuly:
100 m2 xurtelx bair n yaxaar bolsiin boloo
2016-01-27
Харилцагч:
7 банк зээл олгоод эхэлсэн гэж үнэн юм уу? ХАС банк одоо болтол олгооГҮЙ байна.
2016-01-27
Зочин:
Хэрэгжлээ гэж бодье, гэтэл байр авч чадах хүн гадуур ховор болчихлоо, зарим нь үнийн уналт хүсээд хүлээлтийн байдалд орчихлоо. Одоо авч чадах, зээлд орох 6000 орчим иргэд л байгаа болов уу, бусад нь бол хүсэл байвч урьдчилгаа, тогтвортой ажлын байр, банкны шалгуурт нийцэх зүйл алга байна. Сүүлийн 5 сар худалдан авах боломжтой 75 орчим хүнтэй ярилаа, бүгд үнэ сонсоод л утсаа тасалж байна.
2016-01-27