Анхны болзоогоо амжилттай болгох арга
2016-01-27

Америкийн “www.wikihow.com” сайт анхны болзоогоо амжилттай болгох аргаас нийтэлжээ.

 

Алхам №1

 

Анхны болзоонд хамгийн чухал зүйл бол гадаад байдал. Та дэгжин, хээнцэр байх тусам таныг анх харж буй бүсгүй тань хүндэтгэх болно. Тиймээс та гадаад төрхөндөө анхаарал заавал хандуулаарай.

 

Алхам №2

 

Харвардын их сургуулийн эрдэмтэдийн тогтоосноор анх уулзаж буй эрэгтэй тань машинтай байвал 10 эмэгтэйгээс 10 нь дахин болзохыг хүсдэг байна. Хэрвээ та машинтай бол давуу тал гэсэн үг. Тиймээс машинаа гялалзуулаад болзоондоо очиж, уулзаж буй кафе, зоогийн газрынхаа өмнө байршуул.

 

Алхам №3

 

Хэтэрхий хямдхан, хэтэрхий үнэтэй зоогийн газарт болзоот бүсгүйгээ оруулахаас зайлсхий. Боломжийн үнэтэй, амттай хоолтой газрыг болзооноосоо өмнө сайтар судлах хэрэгтэй.

 

Алхам №4

 

Бэлэг. Хэдий та тэр бүсгүйтэй анх удаагаа уулзаж буй ч бэлэг өгөх хэрэгтэй. Таныг дурсах, эргэн холбоо барихад туслах хамгийн шилдэг туслах гэдгийг бүү март.

 

Алхам №5

 

Өөрийгөө магтах, ажил мэргэжлээ магтах, гэр бүлээ магтах болон улстөрийн талаар анхны болзооны үеэр ярих хэрэггүй. Та болзоот бүсгүйгээ тухтай, хөгжилтэй байхад бүхий л анхаарлаа хандуул. Таны ярьж буй зүйл ойлгомжтой бас хөгжилтэй байх ёстой.

 

Алхам №6

 

Тооцоо. Та эр хүн учир тооцоо хийх чадвартай байх ёстой. Тэр бүсгүй танд гайхалтай үдэш бэлэглэсний бэлэг хэмээн бодоорой.

 

Алхам №7

 

Бүсгүйгийнхээ яриаг таслахгүйгээр сонс.

 

Алхам №8

 

Оройн хоол хамт идсэнийхээ дараа гудамжаар алхахыг зөвлөж байна. Энэ арга хосыг улам дотно болгоно.

 

Алхам №9

 

Тэр бүсгүй танд таалагдсан бол та салахдаа түүний хацар дээр зөөлөн үнсээрэй. Үнсэлт  бол “болзоо сайхан боллоо”, “чи надад таалагдлаа” гэсэн утгатай.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин