Хааны гэр бүл авлига өгсөн үү
2016-01-27

 

Малайзын Ерөнхий сайд Нажаб Разакийг Саудын Арабын хааны гэр бүлээс их хэмжээний  доллар авлигад авсан хэмээн буруутгасан билээ. Сайдын хувийн дансанд  “Хааны гэр бүлээс гэгдэх 681 сая ам.доллар” байгааг тогтоосон юм.

 

Энэ талаар сайдын хэвлэлийн төлөөлөгч “Уг мөнгийг сайдад бэлэг болгон хааны гэр бүлээс өгсөн. Энэ бол авлига биш. Ерөнхий сайд уг бэлгийг авахаас эрс татгалзаж, буцаан явуулсан. Сайд энэхүү мөнгийг хэрэглээгүй учир авлига аваагүй гэсэн үг” гэсэн билээ.

 

Тэгвэл нэгэн эх сурвалж Саудын Арабын эзэн хаан асан Абдулла, сайдтай тун найрсаг харилцаатай байсан. Уг мөнгийг хаан, сайдыг 2013 оны парламентын сонгуулийн сурталчилгаандаа зарцуулаарай хэмээн шилжүүлсэн. Энэ бол авлига бус хандив” хэмээн мэдэгджээ. Тэрбээр Саудын Арабын Риад хотноо “Лалын ахан дүүс” хөдөлгөөний дэмжигчидтэй уулзах үеэрээ ийнхүү хэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Хааны гэр бүл болон сайдыг тус хөдөлгөөнтэй холбоотой хэмээн Египетийн удирдлагууд сэрддэг ч хангалттай нотолгоо олдоогүй юм.

 

Өнгөрсөн 2014 оны дөрөвдүгээр сараас хойш Разак авлига авсан хэмээн хууль хяналтын байгууллагуудад шалгагдаж байгаа. “Холбоотон” гэгдэх нэг хүн сайдын хувийн данс руу 700 сая ам.доллар шилжүүлсэн нь шалгалтын явцад тогтоогдсон билээ. Энэ талаар сайд "Нэр хүндэд нь халдах гэсэн оролдлого" хэмээн мэдэгдэж, холбоотон гэгчтэй ямар ч холбоогүй гэсэн билээ.

 

Авлигын дуулиан, сураггүй алга болсон "МН370" онгоц, Украины зүүн хязгаарт сүйрсэн "МН17" онгоцны асуудлаас болж сайдын нэр хүнд огцом буурсан. Өнгөрсөн хугацаанд түүнийг огцрохыг шаардсан хэд хэдэн жагсаалыг зохион байгуулсан юм. 

 

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин