Гал түймрийн тоо, хохирол 24.7 хувиар буурчээ
2016-01-27

Нийслэлийн Онцгой байдлын газраас гэр хорооллын гал түймрийн тоо, хохирлыг бууруулах чиглэлээр дүүргүүдийн гэр хороололд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан.

 

Энэ арга хэмжээг зохион байгуулснаар гэр хорооллын гал түймрийн тоо, хохирол өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 24.7 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.

 

Нэгдсэн арга хэмжээг дэмжиж төрийн болон төрийн бус байгууллагууд идэвхтэй оролцож иргэд талархалтайгаар хүлээн авч өөрсдийн гэр орон сууц, амьдрах орчны галын аюулгүй байдлыг хангаснаар ийнхүү галын тоо буурсан үр дүнд хүрчээ. 

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин