Их хэмжээний зээл авч үр ашиггүй зүйлд зарцуулж байна
2016-01-27

 

“Өргүй Монгол” ТББ-ын гишүүн Д.Хосбаяр, Г.Өнөрбаяр нар мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр хүргэж байна.

 

Г.Өнөрбаяр:   

   

  “Чингис бонд, Самура бонд, Хөгжлийн банкнаас ард түмний нэрээр  зээлж авсан хөрөнгө зөв зүйлд зарцуулагдахгүй байна. Сүүлийн жилүүдэд манай улсад хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын ихэнхийг хятадын аж ахуй нэгж хийж гүйцэтгэж байгаа. Тэгэхээр Засгийн газар ард түмнийхээ нэрээр мөнгө зээлж авчихаад авсан хөрөнгөө Хятадын компаниудад өгч байгаа нь аль хэр зөв үйлдэл юм бэ. Бидний хийсэн судалгаагаар 500 тэрбум орчим төгрөг Хятадын болон  Хятадын хөрөнгө оруулалттай компанид очсон байх юм. Зам тээврийн яамнаас авсан судалгаагаар 2012 онд нэг километр замыг үндсэндээ 204 сая төгрөгөөр барьж байсан. Харин 2015 он гэхэд 1 тэрбум 252 сая төгрөгөөр барьдаг болж огцом өссөн. Тиймээс бүтээн байгуулалтын гэж хэлээд байгаа энэ салбарт зарцуулсан мөнгө болон зээлсэн мөнгө зөвхөн Хятадын компанид очоод байгаа ил үйлдэлд цагдаа, прокурор, хуулийн байгууллага хяналт тавьж, анхаарал хандуулахыг хүсэж байна. Энэ гурван жилийн хугацаанд яагаад замын төсөв тэрбум хүртэл өсөв гэдгийг шалгах хэрэгтэй”.

 

Д.Хосбаяр:   

   

 “Монгол улс өрийн дарамтанд ороод байна Манай улсын эдийн засгийн өсөлт 2011 оноос хойш улирал дараалан буурсан ба ОУВС-ийн таамаглаж буйгаар 2016 онд 0,6-0,8 хувийн өсөлттэй гарахаар байна. Ийнхүү эдийн засаг хямарсан шалтгаан нь бодлогын алдаанаас үүдэлтэй хямрал гэж бид дүгнэж байна. Их хэмжээний зээл авч үр ашиггүй зарцуулж байгаа нь эдийн засгийн өнөөгийн хямралд хүргэсэн. Нийт гадаад өр 2015 оны есдүгээр сарын байдлаар 21,48 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 183,6 хувийг давсан нь өөрийн хямрал нүүрлээд байгааг анхааруулж байгаа.” хэмээв.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
BONDIN MONGOR BATUI ZASAG 2 GARA UGASNIG MEDED GADADIHAN ZEL OGOHOS AIDAG BOLOD UDAJ BAINA
2016-01-27
зочин:
Арай ч дээ нэг км зам хоёгр зуун сая төгрөг байснаа 3 жилийн дотор нэг тэрбум хоёр зуун сая буюу зургаа дахин өсгөнө гэдэг чинь шууд монголыг доромжилж дээрэмдсэн байна шүү дээ яаралтай энэ ардчилсан намын хэдээс салах цаг болжээ
2016-01-27
Батэрдэнэ:
Хэдэн МАНгар бацаан намынхаа даалгавраар сонгуулийн өмнө гүтгэх ажлаа явуулж байна.
2016-01-27