ЭМС-ын сайдын тушаал хууль зөрчжээ
2016-01-27

Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэнд, спортын сайдын 2015 онд 470 дугаар тушаалаар баталсан “Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журам”-ыг хянан үзэж, хүчингүй болгуулахаар хүргүүлжээ.

 

Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д зааснаар төрийн байгууллагууд нь авлига, ашиг сонирхлын зөрчил гаргах нөхцөл, боломж бүрдүүлсэн гэж үзсэн тушаал, шийдвэр, журам, дүрмийг Авлигатай тэмцэх газраас өгсөн саналын дагуу дахин хянаж хүчингүй болгох буюу өөрчлөх үүрэг хүлээсэн байдаг.

Тус газраас 2015 онд Эрүүл мэндийн салбарт авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газар, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын болон Халдварт өвчин судлалын үндэсний төв зэрэг эрүүл мэндийн томоохон төв, байгууллагад ажилласан.

 

Гэтэл тэдгээр эрүүл мэндийн байгууллага нь хүчингүй болсон Эрүүл мэндийн сайдын 2006 оны 277 дугаар тушаалаар баталсан “Төлбөртэй үзүүлэх тусламж үйлчилгээний жагсаалт, журам батлах тухай” шийдвэрийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах нь нийтлэг байжээ. Шалгалтын үеэр Эрүүл мэндийн сайдын 2014 оны “Журам, жагсаалт батлах тухай” /төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж/ 223 дугаар тушаалыг мөрдөж ажиллах талаар тухай бүр зөвлөмжийг өгч байсан байна. 

 

Харин Эрүүл мэнд, спортын сайдаас 2015 онд “Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журам” батлах тухай 470 дугаар тушаалыг батлан, 2014 оны 223 дугаар тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

 

Уг 470 дугаар тушаалаар батлагдсан журмыг хянан үзэхэд Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын зарим заалтыг зөрчжээ. Тухайлбал, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлийн санд бүртгүүлээгүй, хэл найруулга нь тодорхой бусаас иргэд болон салбарын эрүүл мэндийн байгууллага, эмч ажилтнуудыг төөрөгдөлд оруулахаар зохицуулалтыг хэт ерөнхий байдлаар тусгасан, журмын төслийг байгууллагын цахим хуудаст 30-аас доошгүй хоног байршуулж олон нийтээс санал авахаар заасныг хэрэгжүүлээгүй, төсөлд олон нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор иргэн, салбарын эрдэмтэн, судлаач, шинжээч зэрэг мэргэшсэн хүмүүсийг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулаагүй байна.

 

Иймд 470 дугаар тушаал нь эрх зүйн хувьд хүчин төгөлдөр болоогүй, иргэдэд төрийн үйлчилгээг ил тод, ижил түвшинд үзүүлэх нөхцөлийг бүрдүүлээгүй, эмч, эмнэлгийн ажилтнуудын баримтлан ажиллах зарчмыг тодорхой тусгаж чадаагүй зэрэг авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл бололцоог бий болгож болзошгүй байх тул уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатарт албан бичиг хүргүүлсэн байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
эмч:
унэн. ядаж ганц шене эмнэлэг дээр жижуур хийж хонож узсэн хун бодлого боловсруулдаг болмоор доо
2016-01-28
Зочин:
Teriin zahirhaanii gazriin Darga gegch ni Shiilegdambiig dagaldaj irsen aj ahuin meneger hiideg Eruul mendiin salbariin talaar A ch ugui avgai baidag mergejiltnuudiinhee bichsen yumiig hyanah baitugai oilgoh chadvargui iim humuuseer Teriin yam duurchee
2016-01-27
эмч:
унэн. ядаж ганц шене эмнэлэг дээр жижуур хийж хонож узсэн хун бодлого боловсруулдаг болмоор доо