Америкт зика вирус бүртгэгджээ
2016-01-27

 

Латин Америкийн орнуудад дэгдээд буй зика вирус АНУ-ын хоёр иргэнээс илэрсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Уг мэдээллийг АНУ-ын Эрүүл мэндийн яамнаас баталжээ.  Зика вирусын халдвар авсан иргэд Өмнөд Америкаар аялаж байхдаа халдвар авчээ.  Шинжилгээгээр Виржини болон Арканзас мужийн иргэд халдвар авсан байна.

 

Бразилд тус вирусын халдвар авсан 3500 орчим иргэн бүртгэгджээ.

 

АНУ-ын эрх баригчид энэ амралтын өдөр зика вирус бүртгэгдээд буй Бразил, Венесуэл, Гаити, Гватемал, Гондурас, Колумб, Мартиник, Мексик, Панам, Парагвай, Пуэрто-Рико, Сальвадор, Суринам улсад очихгүй байхыг уриалсан юм.

 

ДЭМБ-ийн шинжээчид уг вирусын тархалтын зогсоох бэлдмэл гаргана авахаар ажиллаж байна.

 

Зика вирусийн халдвар авсан жирэмсэн эхээс тархины хөгжилгүй, толгойны тойрог нь бага хүүхэд мэндэлж байгаа юм. Бразилд жижигхэн толгойтой 20 гаруй хүүхэд төржээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Mongold bol ter chin Z.Enkhbold baihgui yu
2016-01-27