Дээрмийн хэргийг шуурхай илрүүлжээ
2016-01-27

Настай эмэгтэй гэртээ ганцаараа байхад нь биеэ хамгаалах чадваргүй, сул дорой байдлыг нь ашиглаж дээрмийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай илрүүлэн баривчилжээ.

 

Уг хэрэг өнгөрөгч даваа гарагт 17:00 цагийн орчимдСонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байна. Тус дүүргийн дөрөвдүгээр хорооны ... тоотод оршин суух  63 настай, эмэгтэй Б-г гэртээ ганцаараа байжээ. Сэжигтэн Э нь хохирогчийг гэртээ ганцаараа байхад гэрт нь орон зодож чихэнд нь зүүсэн байсан хос ээмгийг чихийг нь сэт татан авч, түүний нокиа брендийн цагаан өнгийн гар утсыг дээрэмджээ.

 

Энэ хэргийг Сонгионхайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай ажиллаж илрүүлэн, гэмт хэрэг үйлсэн этгээдийг баривчилж дээрэмдсэн эд зүйлийг хураан авсан байна. Сэжигтэн Э нь1973 онд төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн байжээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Маанаг:
Эрхэлсэн толорхой ажилгуй гээд сэт татаад байх юм бн л доо!
2016-01-27
сайхнаа:
Эрхэлсэн тодорхой ажилтай байсан бол эмээгийн ээмгийг чихнээс нь сэт татан авахуу
2016-01-27