Сонгуульд өрсөлдөх төрийн албан хаагч ажлаа хэзээ хүлээлгэн өгөх вэ?
2016-01-27

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцлээ. Уг өөрчлөлтөөр  Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуульд нэр дэвших төрийн жинхэнэ  албан хаагч сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгнээс ажлаасаа чөлөөлөгдсөн байхаар тусгасан. Харин  аймаг, нийслэлийн ИТХ-ын  сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч сонгуулийн жилийн 4дүгээр сарын 1-нээс, сум, дүүргийн Иргэдийн хуралд нэр дэвших бол санал авах өдрөөс 3 сарын өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байхаар төсөлд тусгажээ. Гишүүд энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ЗОчин:
Зарим төрийн албан хаагч нар элэг доог болж байна даа. ШУТИС-ийн проректор гэх Батчулуун гэдэг нөхөр шинэ жилээр өөрийгөө тэргүүн проректор болчихсон гэж зүүдлээд л ШУТИС-ийн нэрийн өмнөөс энд тэнд мэнд дэвшүүлээд л явсан. За энэ ч яахав. Сонгуульд нэр дэвшинэ гээд ажлаа өглөө л гэсэн, одоо буцаад орчихсон байх юм. Нам нь түүнийг үнэлээгүй бололтой. Өөрийнхөө хэр хэмжээг мэдэхгүй юм даа........
2016-01-28
ert:
odoo ajlasaa choloologdoogui baigaa bol UIH-d ner debshihgui gesen uguu
2016-01-27