Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэзээ хэлэлцэх вэ?
2016-01-28

Ерөнхий сайдыг огцруулах саналыг Г.Уянга нарын 19 гишүүн гарын үсэг зурж өргөн бариад байгаа. Энэ асуудлаар МАН-ын бүлэг 5 хоногийн хугацаатай завсарлага авсан. Завсарлагааны хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа юм.  Мөн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг  байнгын хороо 7 хоногийн, УИХ 14 хоногийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэдэг дэгтэй. Уг асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх 7 хоногийн хугацаа мөн өнөөдрөөр дуусгавар болж байгаа.

 

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Одоогийн байдлаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдах хуваарь гараагүй, тодорхойгүй байна.   УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдэх бололтой.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин