Оны шилдэг хөгжмийн зохиолч өнөөдөр тодорно
2016-01-28

 

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур 2015” наадмын эхний шатны шалгаруулалт энэ сарын 16-нд “Улаанбаатар” чуулгын концертын танхимд болж өндөрлөсөн. Наадмын хоёрдугаар шат буюу 2015 оны шилдэг дуу болон хөгжмийн зохиолчыг шалгаруулах хүндэтгэлийн “Гала” концерт өнөөдөр болно.

 

Энэ жилийн наадамд АЖ, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Жанцанноров, 1988 оны “Морин хуур” наадмын тэргүүн байрын шагналт Б.Магсаржав, Т.Сэр-Од, Б.Бямбабаяр зэрэг 63 уран бүтээлчийн 93 бүтээл өрсөлдсөнөөс дараах 25 дуу шалгарч үлдээд буй юм.

 

Шилдэг дуу

Зохиогч

1

Тэнгэрийн хаяа

Д.Нацагдорж /МУУГЗ/

2

Аав л нутаг хоёр минь

Д.Дорлиг

3

Ээж минь та урт наслаарай

Д.Цэцэрлэг

4

Хүчитний манлай

Р.Санжсүрэн

5

Гэргий ээж

Б.Магсаржав

6

Ембүүртэй нуур

Г.Тэрбиш

7

Дарьгангын хээр тал

Х.Алтангэрэл

8

Алтан овог

Н.Чулуунхүү

9

Уйдашгүй эх орон

Ц.Эрдэнэбат

10

Сүүнд ивэлсэн хайр

Б.Цогтдэлгэр

11

Тэнгэр энтэй аав

Д.Ариунболд

12

Дөрвөн цагийн аяс

Д.Батсүх

13

Цэцэн ханы нутаг

Б.Бямбабаяр

14

Хоймор өнжих нар

Б.Бат-Эрдэнэ

15

Отгон тэнгэр тандаа

У.Пүрэвсүрэн /ХЦДБЧ/

16

Хакухо их аварга

Г.Жанцансамбуу

17

Аглаг бүтээлийн орон

Н.Бат-Өлзий

18

Хамгийн сайхан орон

П.Саранзаяа

19

Жигүүр саарал

Ц.Пүрэвхүү

20

Улаанбаатар

Д.Чулуун

21

Тавилангийн харгуй

Т.Сэр-Од

22

Эхийн сэтгэл

У.Нармандах

23

Хайрын цагаан даль

А.Мөнгөншагай

24

Үй зайгүй миний найзууд

Х.Мөнхертөнц

25

Бурхан халдун

Н.Жанцанноров

        

Эдгээр 25 дуунаас “Оны тэргүүн дуу”-г мэргэжлийн хөгжмийн зохиолч, яруу найрагч, хөгжмийн мэргэжилтнээс бүрдсэн шүүгчийн баг өнөөдөр болох “Гала” тоглолтон дээр тодруулах юм. “Гала” тоглолт 19.00 цагт Соёлын төв өргөөнд болно. Оны шилдэг дууны Гранпри шагналд Ерөнхийлөгчийн нэрэмжит өргөмжлөл, Морин хуур цом, тэргүүн шагналд БСШУЯ-ны нэрэмжит өргөмжлөл цом мөнгөн шагналыг олгох юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин