Өнөөдөр ширэн цартай хуурын тоглолт болно
2016-01-28

 

Улсын филармонийн морин хуурын чуулгын хуурч Р.Амарбаярын санаачилгаар ширэн цартай морин хуурын “Жингийн цуваа” тоглолтыг зохион байгуулах болсон. Уг тоглолт Улсын дуурь бүжгийн эрдмийн чуулгын концертын танхимд өнөөдөр 19.00 цагт тоглогдоно.

 

Цаг үеийн шаардлагаар нэгэн үе монголчууд ширэн цартай хуураа хэрэглэхээ больж, дуугаралт, эдэлгээг нь бодолцон модон цартай болгон өөрчлөн хэрэглэх болсон. Харин одооноос тус чуулгын 14 морин хуурч тус бүрдээ “Хан мюзик” продакшны урласан ширмэн цартай хууртай болсон бөгөөд уг хуурын онцлогыг харуулахаар тус тоглолтыг зохион байгуулж буй юм.

 

Тоглолтод Улсын филармонийн морин хуурын чуулгын  хуурч  Р.Амарбаяр, удирдаач Д.Түвшинсайхан, дуучин М.Мөнхбаатар нар оролцоно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин