Хоёр өдөр машин унахын тулд 7 тэрбум төгрөгийг чөлөөлөх үү?
2016-01-28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай дэгээр хэлэлцэх эсэхийг шийдэж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд ажлын хэсгээс асуулт  тавьж хариулт авч байна.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Хууль санаачлах эрх бүхий субъект Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүдийн хүрээнд явагддаг. Санхүүгийн жил эхлэхтэй холбоотой хугацааг нь тохируулж байгаа гэдэг надад их л сонин санагдаад байна.  Ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой хичээн төгрөгийн зардал гаргасан бэ. Хүүхдийн мөнгийг  олгохтой холбоотой өрхийн амжиргааны судалгааг гаргахын тулд 6 тэрбум төгрөг зарцуулсан байх юм хэмээсэнд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт  “Хуулийг санаачлан өргөн барихаас өмнө маш их хэмжээний судалгаа хийдэг. Хүмүүсээ бэлтгэдэг. Нийт хууль, баримт бичиг тогтоолын дийлэнх хэсэг нь Засгийн газраар боловсруулагддаг” хэмээв.

 

Ингээд хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжив.

 

Дараагаар нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ. АСЕМ-ийн дээд түвшиний уулзалт зохион байгуулахад шаардлагатай автомашин, техник хэрэгслийг татвараас чөлөөлөх шаардлагатай гэж үзжээ.  Хувийн хэвшлийнхний оруулж ирсэн суудлын автомашиныг татвараас чөлөөлж, АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад ашиглах юм байна.

 

3500 зочид төлөөлөгч ирнэ гэж үзэж байгаа аж. Төрийн тэргүүнүүдийн цуваанд 5 машин байхаас манай болон нөгөө талын хамгаалалт явах юм байна. Одоогийн байдлаар Мерседес бенз, BMB зэрэг компаниудтай ярих аж. Мөн Цагдаагийн тусгай тоноглолтой машин ч авах юм байна.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хариуллаа.

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Хоёр өдөр ашиглахын тулд Онцгой болон НӨАТ-аас 350 импортын автомашиныг чөлөөлөх гэж байна. Энэ нь хоёр өдөр машин унахын тулд 7 тэрбум төгрөгийг чөлөөлөх гэж байна. Үүний цаана цэвэр захиалга явж байна. Иргэдээсээ энэ машинаа ав л даа. Өдөрт 2 сая төгрөгөөр түрээслээд авчих. Үүний орон хөдөө аж ахуйгаа өөд татах хэрэгтэй. Ирэх жил Монгол Улс гурилтай байх уу, үгүй юу гэдэг асуудал яригдаж байна. Хоёрхон өдрийн төлөө 7 тэрбум төгрөгийг чөлөөлж байна. Сүүлийн хэдэн жил Монгол Улс жилд нэг тэрбум ам.доллараас илүү машин авсан. Ой тэмдэглэнэ гээд баахан улс машин авсан. Иргэдийнхээ машиныг түрээсэлчих. Монголын ард түмнээс 350 жип гарна. Нэг өдөр 1 сая төгрөгөөр түрээсэл.

 

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт:

-АСЕМ-ийн бэлтгэл ажилтай холбогдуулан 53 орны төр, засгийн тэргүүн, өндөр албаны хүмүүс ирэх учир аюулгүй байдлыг хангах зорилгоор харьцангуй өндөр шаардлага тавьж, машин авахаар болж байна. Тодорхой хэмжээний машиныг түр хугацаагаар ашиглах тооцоо судалгаа хийсэн. Таны гаргасан тооцооллыг ажлын албан дээр хийлгүүлье. Энэ бол олон удаа хэрэглэж байсан арга.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Олон улсын арга хэмжээнд Монгол Улсаа сурталчлахаас гадна Монгол иргэдээ бодох хэрэгтэй. Машин оруулж ирдэг бизнесүүд 1990 оныг бодвол илүү мэргэшсэн. Татвараа төлөөд машин оруулаад ирье гэсэн хүсэлтэй бизнесмэнүүд ч байгаа. Машин оруулж ирэх бизнесмэнүүдээ тодорхой хэлж өгөөч. Бид санхүүгээ 100 хувь даах ёстой юм уу?

 

-АСЕМ-ийн арга хэмжээ долдугаар сарын 15-16-ны хооронд болох гэж байгаа боловч бэлтгэл ажлын хүрээнд 5 сараас эхлэн хурал цуглаан хийгдэх юм. Худалдаж авч байгаа асуудал байхгүй. Татвараас чөлөөлсөн  тооцоог нарийвчлан гаргах хэрэгтэй.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Uls orond kh errgtei bolood l iim yum khiij bsigaa biz. Manai zarim neg khvmvvs yum l bol alibaag esergvvtsej eldbeer kharaaj tulga toirson khervvl khiij baikh ni tun ebgvi sanagdakh yum. Gadniin ter tomchuudad araich khuuchin tvreesiin masbina unuulj bolokhgvi bailgvi .Uls ornii ner gej baina. Ter ASEM-iin uguuj yag margaash ni bish ch gesen garakh ni medeej Bas delkhiin khemjeenii tom arga khemjee tsaashid zokhion baiguulakhad dukhumtei bolno.Delkhiin tomchuud Mongoliig maani ingej tooj baigaad bayarluushtai yum bish vv?
2016-01-29
Зочин:
АН ын хоногийн тоо гүйцэж байгаа. Хоног тоолон хүлээж байна.
2016-01-28
gu:
Ardchalalin lalaruud duraaraa hutstaldaj bnada lalaruud udahgui bugd shorondoo orno biz
2016-01-28
Зочин:
Одоо хэдхэн сар л тэсэхээс дээ Иргэд бид . Угаасаа Ардчилсан нам эх орон ард түмэн биднээр тоглож дууслаа
2016-01-28
AVTOMASHINI dealiruud holboo.....:
Для транспортного обслуживания саммитов ШОС и БРИКС 2015 в Уфе компания Hyundai предоставляет 232 автомобиля марки 130 бизнес-седанов i40, 52 седана премиум-класса - Genesis, 40 флагманов модельного ряда Hyundai - EQUUS и 10 микроавтобусов Н-1. Все автомобили были безвозмездно переданы в ведение Республики Башкортостан на время международных форумов. Техническая поддержка автомобилей будет оказана компанией «ТрансТехСервис», официальным дилером Hyundai в Республике Башкортостан.
2016-01-28
Зочин:
ЗӨВ. Сайд нар ч машинаа өгч болно шүү
2016-01-28
turuus mungu garahgeegui sh de:
turuus mungu garahgeegui sh de, yamar yum oilgodogguim be. ingelj hungulj uguhgui bol zugeer l bolichiish de. tegeed heden prius eeree zuuguud uzdee, zochid tuluulugch bitgii hel juulchdaa zuuhud ichmeer sh de
2016-01-28
Буруу шийдвэр:
Анхнаасаа энэ ACEM буруу шийдвэр байсан юм. Ёстой нөгөө Бат-Оргилын хэлдгээр баян хүний өглөөний цайг нь даах гээд сарынхаа цалинг барав гэдэг л болж байна. Ийм буруу шийдвэр гаргасан хүмүүст хариуцлага тооцдог тогтолцоо хэрэгтэй байна.
2016-01-28
Зочин:
TENEGTETSGEEGEECH . KHUWI KHUNII MASHINYG TUREESLEJI GADAADYNKHAND UILCHLEKH YUM GENEE , ENKHBAYARAA CHI TENEGEE BUU GAIKHUUL .
2016-01-28
Зочин:
hun neree bodmoor sh dee. baahan hun ierehed bid nar guilagchin tsarailaad suuj bh uu. teneg malaa..... ali baidagaaraa dailna biz dee. iim um oilgohgui hulduu maliig yanaa....
2016-01-28
Зочин:
MAN nam ichdeg boloosoi
2016-01-28
ард:
турээслэх нь зев
2016-01-28
Mgl man:
Irgedeesee mashinaa tureesleh heregtei
2016-01-28
za:
huuhdiin mungu olgoh sudalgaa hiij 7 ter bum tug . zartsuulsan gej arai l soliorch bndaa. end sudlaad zardal garaad bh yum yuch bhgui !
2016-01-28
Зочин:
солиорол
2016-01-28