Хэт хээнцэрхвэл ард түмэн шоолно
2016-01-28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. АСЕМ-ийн дээд түвшиний уулзалт зохион байгуулахад шаардлагатай автомашин, техник хэрэгслийг татвараас чөлөөлөх шаардлагатай гэж үзжээ.  Хувийн хэвшлийнхний оруулж ирсэн суудлын автомашиныг татвараас чөлөөлж, АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад ашиглах юм байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

 

Чадал муутай гишүүдээс бол хөгжил хоцорчих вий дээ

 

УИХ-ын гишүүн Д.Арвин:

Монгол Улсад АСЕМ-ын орнуудын төрийн тэргүүдийн уулзалт болох гэж байна. Энэ ажлыг зохион байгуулж байгаа ажлын хэсэг маш сайн ажиллах ёстой.  Парламентад суудалтай намын дарга нар үүнд ач холбогдол өгч, нэг байр суурьтайгаар оролцох ёстой байх гэж бодож байна. Үүнтэй холбоотой нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд ч арга хэмжээ зохион байгуулж, цэвэр хотын төлөө ажиллаж байгаад талархаж байна. Аюулгүй байдлыг хангах ажилд төсөв гаргах ёстой.  Гаалтын татвараас  чөлөөлөх асуудал байдаг. Энэ бол мөнгө төсөвтэй холбоотой асуудал биш. Татвараас чөлөөлж л байдаг. Энэ гишүүд ажлаа мэдэж байна уу, мэдлэг муутай юмнууд.

 

Чадал муутай гишүүдээс болж Монгол Улсын хөгжил зогсчих вий. Аюулгүй байдлын байнгын хорооны дарга байж бусад улс орны төрийн тэргүүн ирж байхад аюулгүй байдлыг нь бодолцохгүй. Хэн нэг иргэнээс аваад өгнө гэж ярьж болохгүй. Хэрвээ би гадаад оронд явсан бол аюулгүй байдал хангаагүй машинд суухгүй. Үүнийг дэлхий битгий сонсчихоосой, манай хөгжил  хамаарна.

 

Гадаад бодлого намуудын талцах асуудал байж болохгүй

 

УИХ-ын гишүүн Н.Батбаяр:

-Монголд дэлхийн том уулзалт болох гэж байна. Энэ нь Монголоо дэлхийд сурталчилах том арга хэмжээ.  Азид дэлхийн төв нь Монгол болно. Дэлхий дээр энх тайван, шударга ёс, хамтын хүч Монголоос энергиэ авдаг болно. Засгийн газар энэ үйл ажиллагаагаа явуулахдаа ил тод, нээлттэй явуулах ёстой. Улс төрийн намууд ухаалаг байр сууринаас хандах ёстой юм. Гадаад бодлогын асуудал намууд эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Гадаад бодлого намуудын талцах асуудал байж болохгүй.

 

Төсөв хэмнэх саналыг бодолцох хэрэгтэй

 

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:

-Засгийн газрын оруулж ирж байгаа саналаас өөр хувилбар байна уу гэдгийг бид ярьсан. Үүнээс өөрөөр зардал хэмнэх арга бага юм. Энэ хоёр талтай зүйл. Монгол Улсын талаар дэлхий дахинд маш их мэдээлэл цацагдана. Нөгөө талаас аюулгүй байдлаа хангаж чадах уу гэдгээ харуулна. Гишүүдийн яриад байгаа төсвөө хэмнэх саналыг бодолцох хэрэгтэй шүү. Үүнийг би дэмжиж байна. Энэ арга хэмжээг аятайхан явуулах хэрэгтэй.

 

Хэрээс хэтэрсэн зардал гаргачих вий

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Өр зээл тавьж байгаад хурал, олимп ч хийж болно. Их ажлын далимаар дундуур нь өөдгүй зүйл оруулж ирэх гээд байгаа болохоор л хэлж байгаа юм. 350 машины асуудал яриад байна. Үүнийг дотоодын эх үүсвэрээс татаад авчих хэрэгтэй. Энэ машин Улаанбаатарт хангалттай байгаа. Ноён урваач нохой шарваач гэдэг. Д.Арвин гишүүнээ та МАН-д байхдаа  АН-ынхныг үзэн яддаг байсан. Үүнийгээ болчих. Ард түмэн өнөөдөр ирэх онд идэх гурилгүй сууж байна. Гоё сайхан машин тэрэг хоёр хоног унаад дуусна. Энэ хурал хийхийн тулд зам тавьж, үнэтэй хаус барьж байна.  Өчнөөн тэрбум төгрөгийн зардал гарч байгаа. Тийм учраас байгаа нөхцөл бололцоогоо ашиглаач. С.Баярцогт оо, зуд болохоор нохой зоолно гэгчээр ашиглах зүйлээ ашигла, боломжоо ашигла. Монгол Улс анх удаа ийм хурал хийж  байгаа юм биш. Хэт хээнцэрхээд, бодит байдлаасаа тасраад ирэхээр ард түмэн шоолно. Хэрээсээ хэтэрсэн зардал гаргачих вий. Эрх баригчид ард түмний мөнгөөр тоглож байна даа гэж ойлгоно.

 

Ийнхүү гишүүд үг хэлсний дараагаар санал хураал явууллаа.  Гишүүдийн олонхийн саналаар дээр хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
төрийн ордны хөлсний комментчидод:
Ардчилсан нэртэй Анархист намд төрийн бүх эрх мэдэл байхад ингэж дордуулж байна
2016-01-28
Зочин:
Доорх МАН ыг ичээсэй гэсэн нөхөр хэлэхэд. МАН яахаараа ичих гэж. Ард түмнээ сайхан баян цатгалан амьдрууллаа гэж үү, эсвэл улсыг улс шиг авч явж эдийг засгийг дэлхийд гайхуулж байсан гэж ичих болж байна уу. Харин АН ын шат шатны улсын хөрөнгө идэгчид, авилгач та нар ичих нүүр алга уу. ИЧЭЭЭЭЭЭЭЧЭЭЭЭЭ. УЛСАА ДАМПУУРУУЛАХ НЬ БАЙНА Ш ДЭЭЭЭЭЭ.
2016-01-28
АНархистуудад:
Эхлээд их хурлаа даргалж чадахгүй байгаа З.Энхболдоо солиод ажлаа үргэлжлүүл, эс бөгөөс Украйны араас орно шүү.
2016-01-28
Зочин:
MAN-YN KHUURAMCH TSARAILSAN LALARUUD MONGOL ULSYN SAIN SAIKHNYG MUU KHARUULAKH GEJI URGELJI KHUSEKH YUM DAA . PIZDANUUD ZAILAASAI
2016-01-28
Зочин:
MAN-YN KHUURAMCH TSARAILSAN LALARUUD MONGOL ULSYN SAIN SAIKHNYG MUU KHARUULAKH GEJI URGELJI KHUSEKH YUM DAA . PIZDANUUD ZAILAASAI
2016-01-28
Зочин:
Ард түмний амьдрал ийм муу байхад энэ хурал зохион байгуулах нь оновчгүй шийдэл шүү дээ. Үнэнээ хэлээд цуцлах хэрэгтэй.
2016-01-28
Зочин:
MAN Nam icheesei
2016-01-28