“Шангри-Ла”-н өргөтгөлд гал гарлаа
2016-01-28

Гэрэл зургийг MPA.MN

 

Сүхбаатар дүүрэгт байрлах “Шангри-Ла” зочид буудлын  баригдаж дуусаагүй өргөтгөл хэсэгт 12.00 цагийн орчимд гал гарчээ. Нийслэлийн онцгой байдлын газраас уг газарт ажиллагаа явуулж буй бөгөөд одоогоор гал унтраагүй байгаа аж.  Энэ талаар НОБГ-аас "Дуудлага ирээд гал сөнөөгчид 4 машинтай гарсан. Одоо галыг унтраахаар ажиллаж байна" гэсэн мэдээллийг өглөө.

 

Гал гарсан уг барилга нь энэ оны хоёрдугаар улиралд ашиглалтанд орох бөгөөд Монголын хамгийн анхны IMAX кино театрыг энд нээх талаар мэдээлэл бий.

 

Одоогоор юунаас болж гал гарсан нь тодорхойгүй байна. Барилгын 7-8 дугаар давхарт утаажилт ихтэй байгаа аж. Өмнө нь 2014 онд мөн энэ барилга дээр гал гарч байсан билээ.  Гал гарсантай холбогдуулан тус барилгын ойр орчмын замын хөдөлгөөнийг түр хаагаад байгаа аж.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Shangrila zochid buudliin orgotgol bishee. Shangrila mall, office
2016-01-28