Луис Томлинстон хүүгээ танилцуулав
2016-01-28

Британийн “One Direction” хамтлагийн дуучин Луис Томлинстоны найз бүсгүй Бриана энэ сарын дундуур амаржиж, хүүтэй болсон билээ. Дуучин залуу өчигдөр твиттертээ хүүтэйгээ авахуулсан хар цагаан зургаа нийтэлж, шинэ хүнээ фэнүүддээ танилцуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр твиттертээ “Танилц миний хүүтэй. Фреддие” хэмээн жиргэжээ.

 

Хос Лос Анжелес хотноо байрлах нэгэн байшинд хамтран амьдарч эхэлсэн байна. Хэдий хос хүүтэй болсон ч 2020 он хүртэл хуримаа хийхгүй хэмээн тохиролцжээ. Тэднийг сүй тавьсан хэмээсэн ч энэхүү мэдээллийг “One Direction” хамтлагийн ерөнхий продюссер Саймон Коуэлл эрс үгүйсгэсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин