Шинэ Ерөнхий сайдын эрэлд гарахаа больё
2016-01-29

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед чуулганы хуралдааны танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүрэлцэн ирлээ.  Хуулиараа Ерөнхийлөгч  чуулганы хуралдаанд тааллаараа оролцох заалттай юм. Тэрбээр өөрийн байр сууриа хэлсэн юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

 

Эрхэм гишүүдийн үгийг сонссон. Бид албан тушаалтнуудаас хариуцлага асууна. Энэ тухай чуулганы эхэнд ярьж байсан. Өнөөдөр чуулганы ирц маш сайн байна. Иймээс саналаа хэлье гэж бодлоо. Ерөнхий сайдыг Ерөнхий сайдаар сольдог больё. УИХ-аас шинэ Ерөнхий сайдыг томилсноор Ерөнхий сайдын бүрэн  эрх дуусгавар болдог гэж Үндсэн хуулинд заасан. Ерөнхий сайдаа огцруулчихаад шинэ Ерөнхий сайдын эрэлд гарахаа больё.  Би Ерөнхий сайдын албыг хашиж байсан. Огцруулсны дараагаар шинэ Ерөнхий сайдыг томилох гэж уддаг байсан. Хүнээр бол манай парламент олон оймс илээсэн. Үндсэн хуулийнхаа үндсэн зарчимд асуудлаа хэлэлцүүлж ярья. Бид их ард түмнээс сонгогдсон бага ард түмэн. Бид хамтарч ажиллахаараа сайн сайн шийдвэр гаргадаг. Зөв шийдвэр гаргаж, нэгдэж чаддаг гэж гадныхан хэлдэг. Тиймээс бүгдээрээ нэгдэж, хариуцлагаараа иж бүрнээрээ тооцдог асуудал руу оръё. Та бүхний ярьсан зүйл хүндэтгэлтэй хандаж байна. Үндсэн хуульд бүтээлчээр сургамж тооцох заалт нь байгаа гэв.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
овоолдоо
2016-01-29