Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ
2016-01-29

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүний саналыг хэлэлцлээ.

 

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, О.Баасанхүү, Ө.Энхтүвшин, Я.Содбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Д.Ганхуяг, Л.Эрдэнэчимэг, Г.Уянга, М.Энхболд, А.Бакей, С.Эрдэнэ, Ё.Отгонбаяр, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, О.Содбилэг, С.Ганбаатар, З.Баянсэлэнгэ, Л.Цог, Ч.Хүрэлбаатар, А.Тлейхан, Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва, Н.Энхболд, Л.Болд, Ч.Улаан, Д.Хаянхярваа, Сү.Батболд, Су.Батболд, Ц.Оюунгэрэл, Б.Гарамгайбаатар, Р.Бурмаа, Г.Баярсайхан, Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан, Р.Гончигдорж, Ц.Нямдорж, С.Бямбацогт, Х.Тэмүүжин, Д.Арвин, С.Дэмбэрэл нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн.

 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Оюу толгойгоос Монгол Улс 2030 он хүртэл ногдол ашиг авахгүй боллоо гэж байгаа нь үнэн үү хэмээн лавлаж байлаа. Ерөнхий сайд болон ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, өнгөрсөн оны 5 дугаар сард гарын үсэг зурсан Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд тусгасанаар Монголын талд ирэх өгөөж нь 47 тэрбум ам.доллар гэж тооцсон аж. Ингэхдээ зэсийн үнийг зах зээлийн хамгийн багаар бодоход ийм тоо гарч байгаа бөгөөд зэсийн баяжмалд агуулагдаж буй алт, мөнгөний хэмжээг нэмж тооцоогүй гаргасан тооцоо хэмээн тодотгосон.

 

УИХ-ын гишүүн А.Бакей, Ерөнхий сайдыг огцруулах саналыг гаргахдаа үндэслэлд хариуцлагатай хандах ёстой атал хөнгөн гоомой ханджээ хэмээн хэлсэн. Тэрбээр, хэт улстөржилт бизнесийн замналд саад болдог. Асуудалд ийм байдлаар хандвал, Оюу толгойг зогсоовол улс орны эдийн засгийн нөхцөл байдалд сөрөг нөлөө үзүүлнэ, ард түмэн хохирно. Бид Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг дэмжих ёстой. Гадны хөрөнгө оруулагчид үүнийг, улс төрийн тогтвортой байдлыг нүд цавчилгүй харж суугаа. Сонгуульд хэн ч ялж болно. Харин эх орноо л бодоцгооё гэлээ.

 

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Оюу толгойн орд ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан таван жилийн хугацаанд жилд 6500-аас 10000 хүн ажиллаж ирсний 96 хувийг монгол ажилчид бүрдүүлж байна гээд одоогийн байдлаар манай улсад 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулчихаад байгаагаас улсын төсөвт 1.3 тэрбум, дотоодын аж ахуй нэгжүүдээс 4.0 тэрбум ам.долларын худалдан авалт хийсэн нь Монгол Улсын эдийн засгийг гурав дахин томроход голлох үүргийг гүйцэтгэсэн гэж хэлж байлаа.

 

Гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлсэн. Тэрбээр, Оюутолгойн далд уурхайн санхүүжилтээр цаашдаа манай улсад 6 тэрбум доллар орж ирнэ. Энэ мөнгө бол ДНБ-ий тэн хагас, улсын хоёр жилийн төсөв. Оюутолгойн асуудлыг цаашид улс төртэй хутгаж, ард түмний хүлээлт рүү ус цацмааргүй байна. Оюу толгойг цааш хөдөлгөх шийдвэрийг Засгийн газар цээжний бангаар гаргачихаагүй юм. Монгол Улсын иргэдээсээ асуусан. Нийт 365 мянган иргэний 60 хувь нь Оюу толгойг хөдөлгө гэж саналаа өгсөн хэмээн хэлсэн юм.

 

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцон байр сууриа илэрхийлсэн.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Албан тушаалтнаас хариуцлага асуух ёстой. Гэхдээ иж бүрэн байх ёстой. Өнөөдөр гишүүдийн ирц сайн байгаа энэ үед би өөрийн санаагаа товч хэлье. Цаашид ийм асуудлыг хэлэлцэх гэж буй бол Ерөнхий сайдыг Ерөнхий сайдаар л сольдог болох нь зүйтэй. Өмнөх Ерөнхий сайдаа унагаад дараагийнхыг хайдагаа зогсооё. Сууж байгаа модоо тайрахын оронд түүнийгээ ургуулдаг больё. Үүнийг бүтээлчээр хариуцлага тооцох гэж хэлдэг. Гишүүд нэгдэн гарын үсэг зураад Ерөнхий сайдыг огцруулах санал тавьж байгаа бол дараагийн Ерөнхий сайдын нэрийг мөн оруулах ёстой. Аливаа асуудлыг шийдэхдээ муу жишгийг өөрчлөх хэрэгтэй байна. Үүнийг дэвшил гэдэг. Одоо энэ дэвшлийг бид хийх цаг болжээ” хэмээсэн юм.

 

 

Үүний дараа Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал хураалт явуулахад Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.5 хувь нь дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
шүүмжлэх хэрэгтэй, чадахгүй бол огцлуулах хэрэгтэй ард олон бид 25 жил найдаж суулаа, хаана байна улсын хөгжил, баахан өр л байх.
2016-01-29
Зочин:
Ард иргэд бид үлдсэн 4 сард маш их юмаа алдана даа . Уулнь эх орон ардиргэдээ бодсон бол огцоруулах л ёстой байсан юм
2016-01-29
57:
57 hubiin sanal gedeg ni barag ogtsorloo gesen ug Songuuli oirtson uchraas Ardchilsan namiin humuus aigaad bugd demjsen baina Hervee songuuli oirtoogui baisan bol barag 10 hubi baikh bailaa
2016-01-29
зочин:
сайханбилэг ерөний сайд хийж байгаа нь үнэн харин чи хийнэ гэдэг чинь үлгэр нь үэнэ
2016-01-29
Зочин:
Шүүмжилж, харааж, муулж, огцруулж байдаг муу амласан хар энергитэй хүмүүс монголоос зайлаасай
2016-01-29
зочин:
шүүмжлэх хэрэгтэй, чадахгүй бол огцлуулах хэрэгтэй ард олон бид 25 жил найдаж суулаа, хаана байна улсын хөгжил, баахан өр л байх.
Зочин:
АН-ынхан улс, эх орноо бодсон зөв шийдвэр гаргасанд баяр хүргэе.Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нь зөв гэж санал өгсөн гишүүдэд ажлын амжилт хүсье. Мөн эсрэг санал өгсөн Нам, гишүүдийг дахин сонгохгүй байхыг нийт сонгогчдод хандаж уриалж байна.
2016-01-29
zochin:
xarin ch ene xetsuu ued sain ajillaj baigaa
2016-01-29
Aaaya yaya:
Улсаа боддоггүй эрх баригч нам ард түмний өмнө намын нэр хүнд эрх ашигаа боддог нь харагдаж байна.Гэхдээ 57хувь гэдэг чинь олигархуудтайгаа нийлээд намынхаа эрх ашгийг түрүүлж тавиад л иймэрхүү ерөнхий сайд гэдэг дүнгээ тавиулчихлаа даа хэ хэ
2016-01-29
jasraihvv:
зөв шийдвэр гаргасан байна
2016-01-29
зочин:
төрд баигаа луйварчидаас 2016 оны сонгуулиар салах хэрэгтэй саиханбилэг бид хоёр ерөнхий сайд хийнэ гэдэг ёстой үлгэр шүү дээ
2016-01-29
зочин:
сайханбилэг ерөний сайд хийж байгаа нь үнэн харин чи хийнэ гэдэг чинь үлгэр нь үэнэ