Хүний аминд хүрсэн дүрвэгчийг шүүж байна
2016-01-29

Шведийн Мальдалн хотноо байрлах дүрвэгсдийг хүлээн авах төвийн нийтийн байранд амьдарч байсан Сомали улсаас цагаачлан ирсэн 15 настай Халийф Нуур гэгч тус төвийн мэдээллийн ажилтанг хөнөөсөн билээ. Тэд муудалцсан бөгөөд Нуур халааснаасаа хутга гарган ирж, ажилтанг олон удаа хутгалжээ. Эмэгтэй эмнэлэгт хүргэгдсэн ч их цус алдсан учир амиа алдсан байна.

 

Уг хэрэг энэ сарын 22-нд гарсан бөгөөд тус төвийн дүрвэгсдэд мэдээлэл өгөх хэлтсийн ажилтан Мисс Мезер харамсалтайгаар амиа алджээ. Мальдалн хотын төв талбайд эмэгтэйн зургийг байршуулж, олон нийт хүндэтгэл үзүүлсээр байна.

 

Хэргийн газраас зугтаах үедээ цагдаагийнханд баригдсан дүрвэгчийн шүүх хурал өчигдөр эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Шүүхийн танхимд сууж буй Муурын зургийг орон нутгийн хэвлэлүүд хэвлэлээр цацаж, түүний төрхийг нийтэд харуулжээ. Залууг санаатайгаар хүний аминд хүрсэн, айлган сүрдүүлсэн, хориотой зэвсэг биедээ авч явсан, нийтийн амар тайван байдлыг алдагдуулсан хэмээн шүүхээс буруутгаж буй юм. Харин тэрбээр өөрийгөө аргагүй эрхэнд биеэ хамгаалсан гэв. Гэрч нар “Эмэгтэй эхэлж залуу руу сандал шидэж, цонх хагалсан” гэж мэдүүлжээ.

 

Уг үйл явдалтай холбогдуулан тус улсын удирдлагууд дүрвэгсдийг хүлээн авах асуудлаа эргэн харж, өчигдөр орогнол олгохоос татгалзсан 80 мянган дүрвэгчийг нутаг буцаахаар болсноо зарласан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Bugdiig ni hogiin mongolruu zul
2019-01-18
irgen:
sanaa zovoltgui mongold ireedch shingeh gazar baihgui, hulduj uhetsgeeh blgui de keke
2016-01-30
Swed:
Mash zov butsaah heregtei harin morooroo yvaa Mgl d man bitgii ortoosoidoo.
2016-01-29
irgen:
sanaa zovoltgui mongold ireedch shingeh gazar baihgui, hulduj uhetsgeeh blgui de keke