Парист сэжигтэй этгээдийг баривчилжээ
2016-01-29

Францын нийслэл Парис хотын цагдаагийнхан Диснейлэндийн ойролцоо биедээ коран судар, хоёр гар буу болон сум авч явсан нэг этгээдийг баривчилсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Диснейлэндийн замын эсрэг талд байрлах Нью Йорк зочид буудлын хамгаалагчид залуугийн цүнхийг металл илрүүлэгчээр шалгахад дээрх зүйлс олджээ. Хамгаалагчид залууг түр хугацаанд саатуулж, дараа нь цагдаагийнханд хүлээлгэн өгсөн байна.

 

Баригдсан этгээд 28 настай, Европ гаралтай гэнэ. Цагдаагийн газар “Залуу террорист халдлага үйлдэх бус  дээрэм хийх зорилготой байсан” гэж мэдэгджээ. Мөн цагдаагийнхан залуутай холбоотой байх магадлалтай нэг эмэгтэйг хоёр цаг байцаасны эцэст сулласан байна. Аюулгүй байдлын үүднээс өчигдөр Диснейлэнд хаалгаа барьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин