Ерөнхий сайдыг Ерөнхий сайдаар л сольдог болъё
2016-01-29

 

УИХ-ын чуулганы 2016.01.28-ны пүрэв гаригийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг oгцруулах тухай УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүний гаргасан саналыг хэлэлцэв. Гишүүд асуулт асууж, саналаа илэрхийлсээр шөнийн 00:00 цаг өнгөрч байхад санал хураалт явуулан гишүүдийн дийлэнхийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдыг oгцруулах тухай асуудлыг  дэмжсэнгүй.

 

Уг хуралдааны төгсгөлд буюу санал хураалт явуулахын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийлэн үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Төрийн сонгогдсон болон томилогдсон өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох тухай иж бүрэн хуулийн төсөл УИХ-д оруулсан. Энэ асуудлыг ярих байх. Албан тушаалтнаас хариуцлага асуухын дотор Ерөнхий сайдаас, Засгийн газраас хариуцлага асуух ёстой. Би энэ талаар энэ чуулганы эхэнд маш тодорхой ярьсан.

 

Өнөөдөр манай гишүүдийн ирц онцгой сайн байгаа үед та бүхний сонорт ийм асуудлыг бид цаашдаа яаж шийдэж байх ёстой юм бэ гэдэг талаар товчхон санаагаа хэлье. Энд хэлэх гол санаа бол манаа л манаагаа сольдог. Одоо бид Ерөнхий сайдыг Ерөнхий сайдаар л сольдог болъё. Манай Үндсэн хуульд бичсэн байдаг. “Засгийн газрын бүрэн эрх УИХ-аас шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болдог” гэсэн байгаа.

 

Одоо бид өмнөх Ерөнхий сайдаа унагачихаад дараагийн Ерөнхий сайдын эрэлд гардаг явдлаа зогсооё. Ерөнхий сайдын ажил бол Монгол Улсыг төлөөлдөг ажил. Гүйцэтгэх засаглалыг тэргүүлдэг ажил. Маш их хариуцлагатай ажил. Энэ дээр хүн өсөж бойжих ёстой. Энэ дээр хүн биеэ бэлдэх ёстой. Бид сууж байгаа модоо тайрч хаяхынхаа өмнө модоо ургуулах хэрэгтэй. Тийм учраас энэ чиглэл рүү явах хэрэгтэй. Ийм зарчмыг дэлхий нийтээрээ бүтээлч зарчим, бүтээлчээр хариуцлага тооцох зарчим гэж үздэг. Бидний жишээ авах дуртай орнууд, зовлон үзсэн, олон удаа ийм замаар явсан улс орнууд яг энэ зарчмаар засагтайгаа, Ерөнхий сайдтайгаа хариуцлага тооцдог. Манай Үндсэн хуулийн үндсэн зарчим бол энэ л байгаа юм” гэлээ.

 




 

Shuud.mn
Сонин хачин
ККК:
ЗҮЙРЭЛБЭЛ ДАРААГЫНХАА ЭХНЭРИЙГ СОНГОЖ ТОХИРЧООД ЭХНИЙХЭЭ ЭХНЭРЭЭС САЛАХНЭЭ ДЭЭ.
2016-01-30
зочин:
өч төчнөөн зээл тавиад улс орон хөгжихгүй ерөнхий сайд нь солигдоод байдаг тэгээд хариуцлага тооцож байгаа юм хаана байна.
2016-01-29
kub:
erunkhii soligdokh ni todorkhoi bolno gesen ug uu, ikh khural khuraldaj shiiddeggui kharin khuraldakhaas ni umnu khen negen shiideed daraagiin nukhriig todorkhoi bolgood ikh khural alialagchiin uureg guitsetgekh yum bolov uu
2016-01-29
tiim:
eronhii said hezee toroh bol ter boltol ni saihnaagaa bailgaj baiy daa
2016-01-29