Ослын улмаас хоёр хүн гэмтжээ
2016-01-29

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрөгч хоногт нийт 351 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 288 дуудлага бүртгэгдсэн байна.

 

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл долоон удаа бүртгэгдэж, ослын улмаас найман хүн хүнд хөнгөн гэмтжээ.

 

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Их тойруу Оргилуун төвийн баруун замд "H.Grace" маркийн  автомашины жолооч У нь "Т.Spacio" маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдсөн хэрэг гарчээ. Ослын улмаас зорчигч 29 настай, эмэгтэй Э нарын хоёр хүн гэмтсэн байна. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж эхэлжээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
lalriin mikro l avaar hj hun hohirooj bgaa biz zailuulmaar yum novshnuudiig
2016-01-29